НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮНГЭЭР “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” ҮНЭЛГЭЭ АВЛАА
ОГНОО : 2019/02/01 УНШСАН: 3054


НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР 201
8 ОНЫ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮНГЭЭР  “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” ҮНЭЛГЭЭ АВЛАА

 

 

Нийслэлийн Боловсролын газар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган, нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлэн бусдыгаа манлайлан ажиллаж 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээр “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлэгдэж өргөмжлөлөө гардан авлаа.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн харьяа нийслэлийн Орон нутгийн өмчит төсөвт болон үйлдвэрийн газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамж гарч харьяа байгууллагуудын ажлыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Тус ажлыг нэгдүгээр сарын 7-ноос 21-ний өдрүүдэд зохион байгуулж нийслэлийн хэмжээний 90 байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн байна.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ