СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
ОГНОО : 2019/02/01 УНШСАН: 728

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА,

ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль, ерөнхий боловсролын лаборатори сургууль, их сургууль, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулах хамтарсан сургууль болон гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургуулиас бусад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулах асуудлаар иргэн, аж ахуй нэгж байгууллагууд Нийслэлийн Боловсролын газарт хандана. Дээрх сургууль, цэцэрлэгт Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус олгоно.

Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах хүсэлт гаргагч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-21.1.8-д заасан баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ.


Дэлгэрэнгүй харах: ХАРАХ

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ