НИЙСЛЭЛИЙН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН “ТАМИРЧИН БАГШ-2019” СПОРТЫН ТЭМЦЭЭН ӨРСӨЛДӨӨНТЭЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ
ОГНОО : 2019/01/18 УНШСАН: 531

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН “ТАМИРЧИН БАГШ-2019”

  СПОРТЫН ТЭМЦЭЭН ӨРСӨЛДӨӨНТЭЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

 

 

2019 оны 01 дүгээр сарын 17 өдөр                                                               Улаанбаатар хот

            Нийслэлийн хөгжмийн багш нарыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэн спортоор тэргүүлэгч хамт олныг шалгаруулах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн спорт зааланд “Тамирчин багш 2019” спортын 3 төрлөөр зохион байгуулагдлаа.

Энэ удаа тэмцээнийг зохион байгуулагч Сонгинохайрхан дүүргийн хөгжмийн багш нар “ТАМИРЧИН БАГШ ТЭМЦЭЭН” далбаатай болгосон нь онцлогтой боллоо. Цаашид жил бүр уламжлал болгон явуулдаг спортын тэмцээнийг зохион байгуулах дүүрэгт энэхүү далбаа шилжин явж, тэмцээний эхэнд далбаагаа хүндэтгэдэг байх жишгийг тогтоосон шинэлэг бүтээлч ажил болсон юм.

  1. Гар бөмбөг:

    Нийслэлийн 8 дүүргийн цэцэрлэг, сургуулийн хөгжмийн багш нарын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд багууд идэвхтэй, зохион байгуулалт сайтай оролцлоо.

    Эрэгтэй баг тамирчдаас:

    1-р байр:  Б.Болор-Эрдэнэ ахлагчтай Сүхбаатар дүүргийн баг

    2-р байр:  Б.Төрбат ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн баг

    3-р байр:  Р.Чинзориг ахлагчтай Чингэлтэй дүүргийн баг

     

    Эмэгтэй баг тамирчдаас:

    1-р байр:  Т.Отгонцэцэг ахлагчтай Сүхбаатар дүүргийн баг

    2-р байр:  Л.Отгонцэцэг ахлагчтай Баянгол дүүргийн баг

    3-р байр:  М.Нарандэлгэр ахлагчтай Хан-Уул дүүргийн баг

     

    “Шилдэг довтлогч”

    Сүхбаатар дүүргийн 131 дүгээр сургуулийн багш Б.Болор-Эрдэнэ

    Сүхбаатар дүүргийн Гёте сургуулийн багш Н.Адилбиш

    “Шилдэг холбогч”

    Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн багш С.Мөнхбаяр

    Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн багш Т.Отгонцэцэг

    “Тэгш тоглогч”

    Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн багш Ц.Зинамэдэра

    Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуулийн багш н.Уртнасан тус тус шалгарлаа.

     

  2. Олс таталт:

     

    1 дүгээр байр:  Сүхбаатар дүүргийн баг тамирчид

    2 дугаар байр:  Баянгол дүүргийн баг тамирчид

    3 дугаар байр:  Чингэлтэй дүүргийн баг тамирчид

     

  3. Шатар:

Эрэгтэй:

1 дүгээр байр:  Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн багш А.Баярсайхан

2 дугаар байр:  Сонгинохайрхан дүүргийн 195 дугаар цэцэрлэгийн багш А.Балжинням

3 дугаар байр:  Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн багш С.Өлзийням


Эмэгтэй:  

1 дүгээр байр:  Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн багш О.Отгонцэцэг

2 дугаар байр:  Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн багш Б.Цээвэлцэцэн

3 дугаар байр:  Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн багш С.Өлзийням нар тус тус шалгарлаа.

 

Шилдэг баг:  Спортын 3 төрөлтийн нийлбэр оноогоор Сүхбаатар дүүргийн баг тамирчид 1 дүгээр байр эзэлж, шилжин явах цомоо авч 2016 оны амжилтаа баталлаа.

2018-2019 оны хичээлийн жилийн спортын тэмцээнийг сайн зохион байгуулсан Ч.Наранхүү, Ш.Оргилжаргал сургагч багштай Сонгинохайрхан дүүргийн хөгжмийн багш нарт талархал илэрхийлье.

“Тамирчин багш 2020” тэмцээнийг Чингэлтэй дүүргийн хөгжмийн багш нар зохион байгуулах эрхийг шилжүүллээ, амжилт хүсье.               
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ