НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН МЭДЛЭГ БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, МЭРГЭШҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
ОГНОО : 2019/01/16 УНШСАН: 16

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН

АЛБАН ХААГЧДЫН МЭДЛЭГ БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, МЭРГЭШҮҮЛЭХ

 АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

Нэг. Хүний нөөцийг чадавхжуулах                                                                                                                                           2018.12.28

Сургалтын чиглэл

Биелэлт

Зардал

1

Архив, албан хэрэг хөтлөлтын онол, арга зүй

2018.02.08-нд Архивын газрын албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн н.Биндэръяа нийт ажилчдад “Архив, албан хэрэг хөтлөлтийн edoc программын талаар” сургалтыг хийсэн.

-

2

Бодлого боловсруулалт, стратеги төлөвлөлт

Удирдлагын академийн Менежментийн танхимын багш Ц.Өнөржаргал газрын удирдах албан хаагчдад “Стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг 2018.03.20-ны өдөр зохион байгуулсан. Сургалтад 9 албан хаагч хамрагдсан

400,000

3

Байгууллагын соёл, цагийн менежмент

Удирдлагын Академийн Менежментийн танхимын дэд профессор, доктор Г.Жаргалаар газрын нийт албан хаагчдад “Байгууллагын соёл, цагийн менежмент” сэдэвт сургалтыг 2018.03.19-ны өдөр зохион байгуулсан. Сургалтад 37 албан хаагч бүрэн хамрагдсан.

200,000

4

Хууль эрх зүйн сургалт

  • 2018 оны 11 дүгээр сард хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ууганбаяр Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сургалт явуулсан. Сургалтад 37 албан хаагч бүрэн хамрагдсан
  • 2018 оны 2 сарын 26-наас 3 сарын 06-ны өдрүүдэд Захиргааны ерөнхий хууль, Тушаалын эрх зүйн үндэс, Сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийн талаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн 228 эрхлэгчид сургалт явуулсан.

-

5

Удирдлагын Академийн мэргэшүүлэх болон богино хугацааны сургалтад

  • Удирдлагын академийн мэргэшүүлэх гарагийн сургалтад 2 мэргэжилтэн 1.5 жилийн хугацаатай цалинтай чөлөө олгон хамрагдсан ба 1 мэргэжилтэн 2018 онд төгссөн.
  • Удирдлагын академийн “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалт” сэдэвт зайны сургалтад 1 албан хаагч хамрагдаж төгссөн.

-

6

Худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалт

Худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалтад 6 мэргэжилтэн хамрагдаж 3 мэргэжилтэн шалгалтанд тэнцэн А3 сертификат авсан.

-

7

Англи хэлний сургалт

“Академиа англи хэлний интститут”-ын танхимын 2 жилийн хугацаатай сургалтад газрын 6 албан хаагч 2017.9.11-2019.6.1 хүртэл оны хичээлийн жилд хамрагдсан.

6,000,000

8

Гадаад улсуудын боловсролын байгууллагын туршлагатай танилцах, сургалтад хамрагдах

Гадаад улсуудын боловсролын байгууллагын туршлагатай танилцах, сургалтад байгууллагын дарга, 2 орлогч дарга, 3 хэлтсийн дарга, 18 мэргэжилтэн, Дүүргийн боловсролын хэлтсийн 8 дарга нийт 32 албан хаагч АНУ, Энэтхэг, Гүрж, Индонез, Япон, Сингапур, БНСУ, БНХАУ-н ӨМӨЗО-ны боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан туршлага судлан, сургалтад хамрагдсан.

Албан томилолтоор ажилласан 5-14 хоног цалинтай чөлөө олгогдсон

9

ЭЕШалгалтаар тэргүүлэгч аймгуудын туршлага судлах

2018.10.21-26-ны хооронд Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагын газар, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах, тэргүүн туршлага судлах, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад НБГ-с орлогч дарга, 5 мэргэжилтэн хамрагдсан.

 

2,040,000

10

Мэргэшсэн нягтлан бодогчийн сургалт

Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр сургалтад хамрагдсан.

-

Нийт дүн

8,640,000

 

Хоёр. Албан хаагчдийн нийгмийн баталгааг хангах

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Биелэлт

1

Албан хаагчдын үр дүнгийн гэрээний үнэлгээ, ажлын туршлагыг харгалзан цалин, нэмэгдэлд өөрчлөлт оруулах.

1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр “Бүрэн хангалттай” үнэлэгдэхэд тодорхой хувь нэмэр оруулсан 38

албан хаагчдад 8 сая төгрөгийн,

2. 2018 оны хагас жилийн ажлын үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээгээр 33 албан хаагчдад 16 сая төгрөгийн урамшил олгосон. /Сахилгын шийтгэлтэй 3 албан хаагчид олгогдоогүй.

3. Сүүлийн хагас жилийн ажлын үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээгээр 36 албан хаагчдад 24 сая төгрөгийн урамшил олгосон.

4. НБГ, ДБХ-ийн албан хаагчдын цалин, төрийн алба хаасан хугацаа, зэрэг дэвийн нэмэгдлийн судалгааг авч нэгтгэн НБГ-ын 8, ДБХ-ын 16 нийт 24 албан хаагчид зэрэг дэвийн нэмэгдэл олгуулах саналыг НБГ-ын даргын 2018.05.14-ны өдрийн 01/622 албан бичгээр НЗДТГ-т хүргүүлсэн.

2

Албан хаагчдыг шагнаж урамшуулах

НБГ, ДБХ-ийн албан хаагчдаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагналаар 5 албан хаагч, Нийслэлийн Засаг даргын шагналаар 9 албан хаагч, Нийслэлийн Боловсролын газрын шагналаар 3 албан хаагч, БСШУСЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэгээр 1 албан хаагч, “Жуух бичиг”-ээр 2 албан хаагч тус тус шагнагдсан.

3

Албан хаагчдын албан хэрэгцээнд зориулж шаардлагатай техник, тоног төхөөрж олгох ажлыг зохион байгуулах

  1. Албан хаагчдыг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангахад 8,826,400 төгрөг
  2. Албан хаагчдын ажлын байрны хэвийн нөхцөлийг хангахад 5,323,150 төгрөг нийт 14,149,550 төгрөг зарцуулсан.
  3. НБГ-ын нийт 39 албан хаагчид 2018 оны 01 сарын 15-нд Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан. нийт 6,240,000 төгрөг зарцуулсан.

 

  • Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын цаг ашиглалтын журмын дагуу өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу НБГ-ын даргын тушаалаар 8 албан хаагчид 2-14 хоногийн цалинтай чөлөө, 1 ажилтанд 2 сарын цалингүй чөлөө олгосон.
  • Ажлын чиг үүрэгт өөрчлөлт орсон 23 албан хаагчийн ажилын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулсан.
  • Байгууллагын 39 албан хаагчид, ДБХ-ын дарга нарын 2018 оны ээлжийн амралтыг газрын даргын тушаалаар батлуулж хуваарийн дагуу амралтыг биеэр эдлүүлсэн ба ажлын шаардлагаас 1 албан хаагч ээлжийн амралтыг биеэр эдлээгүйг хуулийн дагуу урамшууллыг олгосон.
  • ХУД, БЗД-н Боловсролын хэлтсийн даргад 2-10 хоногийн цалинтай чөлөө тус тус олгосон.

Биелэлт гаргасан:

Мэргэжилтэн                                     Ч.Цэрэннадмид

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ