НИЙСЛЭЛИЙН МАТЕМАТИКИЙН ЗӨВЛӨХ БАГ НАЛАЙХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА.
ОГНОО : 2019/01/14 УНШСАН: 336


НИЙСЛЭЛИЙН
МАТЕМАТИКИЙН ЗӨВЛӨХ БАГ НАЛАЙХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА.

Налайх дүүргийн математикийн багш нарын хүсэлтийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нийслэлийн математикийн зөвлөх баг Налайх дүүрэгт ажиллаж тус дүүргийн ЕБС-ийн математикийн багш нарт сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуллаа.

Энэхүү уулзалт, сургалтад Налайх дүүргийн ЕБС-ийн математикийн 25 багш  хамрагдлаа. Багийн гишүүд “Олимпиадын бодлого бодох арга зүй”, “Магадлалын бодлого бодох арга зүй”, “Масс зүүх аргаар геометрийн бодлого бодох арга зүй” сэдвүүдээр сургалт зохион байгуулж, санал бодлоо хуваалцан зөвлөн тусалж ажиллалаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ