Нийслэлийн Боловсролын газрын албан хаагчид 2018 оны жилийн ажлаа дүгнэлээ.
ОГНОО : 2019/01/02 УНШСАН: 324

Нийслэлийн Боловсролын газрын албан хаагчид 2018 оны жилийн ажлаа дүгнэлээ.

            Нийслэлийн Боловсролын газар нь Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолын дагуу нэгжийн 6 менежер, төрийн жинхэнэ 26 албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дүгнэн нийт албан хаагчид “А” үнэлэгдэн жилийн ажлаа дүгнээд байна.

Мөн Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр “Бүрэн хангалттай” үнэлэгдэхэд тодорхой хувь нэмэр оруулсан 38 албан хаагчдад 8 сая төгрөгийн урамшууллыг олгосон

2018 онд НБГ, ДБХ-ийн албан хаагчдаас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын шагналаар 8 албан хаагч, Нийслэлийн Засаг даргын шагналаар 8 албан хаагч тус тус шагнагдсан. 

Засгийн газрын 2017 оны “Журам шинэчлэн батлах тухай” 346 дугаар тогтоолын дагуу нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн  захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын ажлын үр дүнг дүгнэсэн дүүргийн Боловсролын хэлтсийн үнэлгээг удирдлагын зөвлөлийн хурлаар хянаж, нягтлан нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар урамшууллыг олголоо. Үүнд:

  1. 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар 1 улиралд нийт 296 захирал, эрхлэгч нарт улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгогдсон. Нийслэлийн Засаг даргын захирамж болон газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан 9 захирал, 24 эрхлэгчид урамшуулал олгогдоогүй.
  2. 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар 2 улиралд нийт 306 захирал, эрхлэгч нарт улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгогдсон. Нийслэлийн Засаг даргын захирамж болон газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан 5 захирал, 6 эрхлэгчид урамшуулал олгогдоогүй.
  3. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/102 дугаар тушаалаар 3 улиралд нийт 297 захирал, эрхлэгч нарт улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгогдсон. Нийслэлийн Засаг даргын захирамж болон газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан 5 захирал, 13 эрхлэгчид урамшуулал олгогдоогүй.
  4. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/167 дүгээр тушаалаар 4 улиралд нийт 312 захирал, эрхлэгч нарт улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгогдсон. Нийслэлийн Засаг даргын захирамж болон газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан 7 захирал, 11 эрхлэгчид урамшуулал олгогдоогүй.
  5. Дүүргийн Засаг даргатай 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээний үнэлгээгээр А, В үнэлгээ авсан нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 74 сургуулийн захирал, 188 цэцэрлэгийн эрхлэгч нарт нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар улирлын ур чадварын нэмэгдэлийг олгосон. Үр дүнгийн гэрээний үнэлгээгээр С, D, F үнэлгээ авсан 15 захирал, 17 эрхлэгчид ур чадварын нэмэгдэл олгогдоогүй.
  6. Дүүргийн Засаг даргатай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээний үнэлгээгээр эхний хагас жилийн байдлаар А, В үнэлгээ авсан нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 87 сургуулийн захирал, 196 цэцэрлэгийн эрхлэгч нарт нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/78 дугаар тушаалаар улирлын ур чадварын нэмэгдэлийг олгосон. Гэрээ байгуулаагүй 2, арга хэмжээтэй 5 нийт 7 захирал болон гэрээ байгуулаагүй 1, арга хэмжээтэй 7, үр дүнгийн гэрээний үнэлгээгээр С, D, үнэлгээ авсан 5 нийт 13 эрхлэгчид ур чадварын нэмэгдэл олгогдоогүй.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ