ОРОС ХЭЛНИЙ НИЙСЛЭЛИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/02/26 УНШСАН: 509

                                     ОРОС ХЭЛНИЙ НИЙСЛЭЛИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.                     

Суралцагчдын  хэлний авьяас, чадварыг  нээн илрүүлэх,  гадаад хэл сурах  ач холбогдлыг   таниулах,   бусад үндэстний  хэл, соёлыг хүндэтгэдэг, гадаад хэл эзэмших хүсэл эрмэлзэлтэй иргэн болж төлөвшүүлэх зорилготой  Нийслэлийн орос хэлний 24-р олимпиад Баянгол дүүргийн  73-р сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад  нийслэлийн  9 дүүргээс шалгарсан 40 багш,  9,12-р  ангийн 210 сурагч  ердийн болон гүнзгийрүүлсэн  ангиллаар оролцлоо.   Нийслэлийн олимпиадад ангилал бүрээс  эхний 9 –д  шалгарсан багш, сурагчид  2019 оны 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах улсын олимпиадад нийслэл хотоо төлөөлөн оролцох юм. Олимпиадын нэг онцлог нь  улсын олимпиадад шалгарсан  сурагчдад ОХУ-ын  засгийн газрын  тэтгэлгээр ОХУ-ын их дээд сургуульд үнэ төлбөргүй  суралцах эрх  олгогддог юм.  Хэлний авьяас чадвар, хурд, сэтгэлгээгээрээ бусдыгаа  хошуучлан эхний  9 байруудад шалгаран улсын олимпиадад оролцох эрх авсан нийт багш сурагчиддаа  халуун баяр хүргэн, улсын  олимпиадад   амжилт гарган  оролцохыг хүсье!  

                Нийслэлийн олимпиадыг  өндөр зохион байгуулалт, менежментээр ханган ажилласан  БГД-ийн 73 дугаар сургуулийн удирдлага, багш нарт талархал илэрхийлье!

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ