СУРГУУЛИЙН ӨМНӨХ, БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, АЖИЛТНЫ ОРОН НУТГИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫГ зохион байгуулав
ОГНОО : 2018/12/18 УНШСАН: 853

СУРГУУЛИЙН ӨМНӨХ, БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН  БАГШ, АЖИЛТНЫ ОРОН НУТГИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН ТАЙЛАН

 

             Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын хоёр, гурав, дөрөв дэх жилдээ ажиллаж буй багш, ажилтнуудад зориулсан орон нутгийн үндсэн сургалт 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгууллагдлаа.   Үндсэн сургалтад 12 мэргэжлийн нийт 3783 багш, ажилтан хамрагдсан байна.

            Үндсэн сургалтын зорилго нь боловсролын бодлого, чиглэл, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд залуу багш нарт агуулга, арга зүйг таниулах, дэмжлэг үзүүлэх, багш мэргэжлийн онцлог, багшийн эрх, үүрэг, эрх зүйн баримт бичгийг танилцуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгааны арга зүйд суралцахад чиглэгдлээ.           

Сургалтын үйл явцтай Нийслэлийн Боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд танилцан, багш нартай уулзаж санал сэтгэгдлээ хуваалцлаа.

Сургалт агуулга, арга зүй, сэдвийн уялдаа холбоо сайн, багш нарын хэрэгцээнд нийцсэн, сургагч багш нарын ур чадвар сайн үр өгөөжтэй сургалт боллоо гэж дүгнэлээ.

 

Тухайлбал,

Мэдээлэл зүйн багш нарт зохион байгуулсан сургалтад онолын мэдлэг дээшлүүлсэн, цахилгаан хэлхэээний тухай мэдлэг сайжруулсан, бодлого бодох арга зүйгээ сайжруулсан, багш онолын мэдлэг сайн байх нь чухал гэдгийг ухаарсан, интернетийн хөгжил, мэдээллийн технологийн өнөө ба ирээдүйг ойлгож мэдсэн, Cisco packet treaser програм хангамж зэрэг агуулга ач холбогдолтой гэж хариулсан байна.

Mатематикийн багш нарт тулгамддаг зарим сэдвийн онол, бодлого, нэгж болон   ээлжит хичээлийн төлөвлөлтийг уялдаа холбоотой заан, багш нарын санал бодлыг солилцон сургагч багш нар өөрийн туршлагаасаа хуваалцан шинэ санаа гарган, сургалтад оролцогч багш нар өөрсдийн санал бодлоо тусган анги бүрийн сэдвүүдээр хичээлийн төлөвлөлт, сэдэлжүүлэх санаа гаргаж авсан нь үр дүнтэй сайн байна гэж үнэлэв.

Цаашид багш нар Ухаалаг гар утсыг математикийн сургалтад ашиглах талаар сургалт авах, сард 1 удаа дүүргээрээ судлагдахуунаараа бодлого бодох, Математикийн дэвшилтэт программуудаар сургалт өгөх, 10-12-р ангийн сонгоны үлгэрчилсэн төлөвлөгөөг хамтарч гаргах үэрэг онол практикт суурилсан сайн сургалт болсон гэж дүгнэгдсэн байна.

Бага ангийн дөрөв дэх жилдээ ажиллаж буй багш нарын сургалтад онолын мэдлэгт тулгуурлаагүй багш нарын туршлагад тулгуурласан нь үр дүнтэй байсан, нэг сургуулийн орчинтой танилцан, нэг заах аргын нэгдлийн багш нарын олон шинэлэг санаа туршлагаас суралцсан, арга зүйг сайн тусгасан, туршилтууд олон оруулсан, бүтээлч аргууд, номын тухай оруулсан нь авах зүйл их байсан зэрэг санал гарсан байна.

Зураг, технологийн багш нарын сургалтад Мозайк шигтгэмэл урлалын арга, углуурган холболт, сүлжмэлээр урлахуй, Зурагзүй-Дизайн технологийн хичээлд цахим технологи ашиглах нь, дүрслэх геометрийн хичээлд хэрэглэгдэхүүн ашиглах  зэрэг сэдвүүд нь нилээд ач холбогдолтой сонирхол татахуйц  байсан.

 

 

 

Сургуулийн өмнөх боловсролын багш нарт зохион байгуулагдсан сургалтаас ач холбогдлоор нь агуулгыг эрэмбэлэхэд хөгжим, дүрслэх урлаг, байгаль нийгмийн орчин, үнэлгээ, зан чанар харилцаа, математик, хэл яриа гэж оролцогчид дүгнэсэн байна. Түүнчлэн агуулга маш их таалагдсан, сургалтыг ажлын өдрүүдэд зохион байгуулах, дүүрэг дүүргээр тус тусад нь зохион байгуулж явуулах, шинэ залуу багш нарын сургалтыг байнга зохион байгуулах, арга зүйн сургалтыг ойр ойрхон явуулах, эмх цэгцтэй үр дүнтэй байлаа гэсэн санал хүсэлтүүд ирсэн байна.

Монгол хэлний багш нарын сургалтад “Монгол хэлний дархлаа, үнэлэмж”,”Багшийн хөгжил”, “Өөрчлөлтөд өөрөө бэлэн үү”, “Зөв бичих дүрэм”, “МХБУЗ-ын ээлжит болон нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдвүүд их чухал ач холбогдолтой байлаа. Сургалтад оролцогчдын 80 гаруй хувь нь  6-12 р ангийн монгол монгол бичиг уран зохиолын хичээлийн хөтөлбөрүүдийг нэгдсэн журмаар гаргах нь зүйтэй гэж үзсэн. Ингэхэд төвшин тогтоох шалгалтыг авахад нэг чиглэлтэй болж, хөөлбүүдийг багш нар өндөр үнээр худалдаж авахгүйгээр зохицуулалт хийж болохоор шийдэлд хүсэн үр дүнтэй.

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн нийгмийн ажилтнуудын үндсэн сургалтад “Кейс менежмент”, “Нийгмийн ажлын үйлчилгээ”, “Эрх зүйн баримт бичиг”  сэдвүүд их чухал ач холбогдолтой байлаа.

Хөгжмийн багш нарт зохион байгуулагдсан сургалтад мэдээллийн технологийн ашиглан цахим хичээл бэлтгэх арга зүйн сургалт илүү үр дүнтэй болсон гэж оролцогчид дүгнэсэн.

Гадаад хэлний багш нарын сургалтад “Блүмийн таксономоор даалгавар боловсруулах арга зүй”,  “Jeopardy” тоглоом сургалтанд хэрэглэх арга зүй, Шүлэг зохиох дадлага ажил, “Literary devices” сэдвүүд нь багш нарт шинэлэг, хэрэгцээтэй, сонирхолтой болж чадсан байна.

Түүх, нийгэм газарзүйн багш нарын сургалтад судалгааны арга зүй, логик социологи, заах арга зүй, нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй гэсэн сэдвүүд нь шинэлэг арга зүйн хувьд дэмжлэг болохуйц байж чадлаа.

Үнэлгээний даалгавар шинжлэх, боловсруулах арга зүй, суралцагчдыг оношлох арга зүй, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй, судалгаат хичээл, ус цаг уур орчны шинжилгээ экскурс, дадлага ажил нь тухайн агуулгыг заахад илүү бодит дэмжлэг үзүүлж чадсан байна. 

 

Санал хүсэлтүүдийг нэгтгэхэд:

  • Мэдээллийн харилцааны технологийг сургалтад ашиглах сэдвүүд хамгийн их ач холбогдолтой байсан.
  • Багшид тулгамсан асуудлуудыг шийдвэрлэх, хичээлийг яаж зохион байгуулах талаас зөвлөгөө өгөх
  • Хэрэглэгдэхүүн бэлдэх, цахим хэрэглэгдэхүүн боловсруулах сургалтыг богино хугацаанд зохион байгуулах
  • Жилд энэхүү сургалтыг 2 удаа сургалт зохион байгуулж байх
  • Өөрсдийн болон ахмад багш нарын туршлагаас судлах, суралцах, туршлагаа солилцох ажлуудыг зохион байгуулах
  • Зарим хүндэвтэр агуулгыг хэрхэн яаж заах
  • Цахим хичээл бэлтгэх хэрэглээний программууд дээр ажиллах
  • Хувь хүний хөгжил зохион байгуулалт
  • Цэцэрлэгт хөгжмийн багш хүрэлцээгүйн улмаас хөгжмийн боловсролын тухай илүү ихийг мэдэх
  • Хөгжмийн зэмсгийг хангалттай болгох
  • Урд жилүүдээс шинэлэг болсон
  • Сонирхол татахуйц дадлага ажилтай байсан
  • Сургалтын хоногийн тоог нэмэгдүүлэх
  • Судалгаат хичээл заах
  • Мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалтууд түлхүү байвал сайн

Иймд залуу багш нарт арга зүйн нэгдсэн цогц ойлголт бүхий сургалтуудыг  үе шаттай зохион байгуулах, ахмад багш нарын туршлагатай танилцуулах ажлуудыг цашид зохион байгуулах шаардлагатай байна. 

 

Сургалтын үр дүнд

  • Ажлын байрны чиг үүргийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх мэдлэг, чадвартай болсон.
  • Хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээлч арга зүйгээс эзэмшсэн.
  • Мэргэжлийн мэдлэг чадвараа дээшлүүлсэн.
  • Боловсролын чанарын шинэчлэлийнбодлого, хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг танин мэдэж, багшийн сэтгэлгээ, хандлага өөрчлөгдсөн.
  • Хүүхэд бүрийг хөгжүүлэх, тэдний авьяас сонирхлыг нээн илрүүлэх арга зүйд суралцсан.
  • Сайн хичээлийн болон багшийн туршлага судлах, нэвтрүүлэх боломж бүрдсэн.

 

Санал асуулгыг нэгтгэн дүгнэхэд үндсэн сургалтад хамрагдсан багш нарын


1.
Сургалтын агуулга нь тухайн ШУ-ы онол, арга зүйн асуудлыг тусгасан эсэх гэсэн асуулгад 71,26% нь маш сайн, 27,9% нь хангалттай сайн,  0,84% дунд зэрэг гэж үнэлсэн байна.


2. Сургалтын агуулга нь сургууль, цэцэрлэгийн орчин, өдөр тутмын харилцаа, үйл
ажиллагааны хэрэгцээнд нийцсэн байдалд оролцогчдын 57
% нь маш сайн, 30,1% нь хангалттай сайн,  10,9% нь дунд зэрэг гэсэн байна.

 
3. Илтгэл, лекц болон дадлага ажлын хоорондын уялдааг хангасан эсэхэд анализ хийхэд 73,9% нь маш сайн, 24 % нь хангалттай, 2,1% нь дунд зэрэг гэж үзжээ.


4. Сургагч багш нар мэдлэг ур чадвартай байсан эсэх талаар сургалтад хамрагдагчдын 75,6% нь маш сайн, 15,7% нь хангалттай сайн, 8,7% нь дунд зэрэг гэж үнэлсэн байна.

 
5. Асуусан асуулт, эргэлзээтэй зүйлдээ тодорхой, хангалттай хариулт авсан эсэхэд

66,1% нь маш сайн, 29,6% нь хангалттай сайн, 3,9% нь дунд зэрэг гэсэн үнэлгээ өглөө.  
6. Оролцогчдын суралцахад таатай орчинг бүрдүүлж чадсан эсэхэд оролцогчид  /өдрийн цай, анги танхим/ 80% нь маш сайн, 20% нь хангалттай сайн гэж үнэлгээ өглөө. 
7. 2 өдрийн сургалтын нийт үр дүн, ач холбогдлыг үнэлнэ үү?

Ерөнхий боловсролын болон сургуулийн өмөнх боловсролын хоёр, гурав, дөрөв дэх жилдээ ажиллаж буй сургалтад хамрагдаж санал асуулгад оролцсон 2352 багшийн зохион байгуулагдсан сургалтыг 77,28% нь маш сайн, 22,72% нь хангалттай сайн гэж үнэллээ.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ