Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд иж бүрэн компьютер хүлээлгэн өглөө
ОГНОО : 2018/12/05 УНШСАН: 165

Нийслэлийн боловсролын газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газраас ирүүлсэн компьютеруудыг зарим төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо.

Уг арга хэмжээнд НЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ганболд, Монгол улс дахь БНСУ-ын элчин сайдын яамны Боловсрол хариуцсан мэргэжилтэн Түвшин, НБГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Сөүл хотын боловсролын газраас нийслэлийн сургуулиудын мэдээлэл технологийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор уламжлал болгон жил бүр  тодорхой тооны компьютерийг явуулдаг бөгөөд энэ нь ерөнхий боловсролын сургуулиудад мэдээлэл зүйн сургалт явуулах материаллаг баазыг бүрдүүлэх нэг эх үүсвэр болж өгч байна.

2010 оноос хойш 1767 компьютерийг ирүүлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хуваарилан түгээсэн байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ