ШУА-иас "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" зохион байгуулагдана
ОГНОО : 2018/11/12 УНШСАН: 471

Жил бүрийн 11 сарын сүүлийн долоо хоногт шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтаж Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэнгүүд ээлжит нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулах гэж байна. 

 

Шинжлэх ухааны Академи нь:

  • Хими, химийн технологийн хүрээлэн
  • Физик технологийн хүрээлэн
  • Одон орон геофизикийн хүрээлэн
  • Түүх археологийн хүрээлэн
  • Хэл зохиолын хүрээлэн
  • Философийн хүрээлэн
  • Олон улс судлалын хүрээлэн
  • Палеонтологи, геологийн хүрээлэн
  • Газарзүй, геоэкологийн хүрээлэн
  • Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн гэсэн 10 хүрээлэнтэй.

 

Дээрх хүрээлэнгүүд 11 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд хуваарийн дагуу иргэд, олон нийт, төр захиргаа, хувийн хэвшлийн байгууллага, оюутан, сурагчид зэрэг бүхий л насныханд зориулж шинжлэх ухааны холбогдолтой нээлттэй мэдээлэл түгээж ажиллах юм. Дэлхий нийтээр шинжлэх ухааны үсрэнгүй хөгжил явагдаж байгаа энэ цаг үед монгол  эрдэмтэд хэрхэн ажиллаж, ямар үр бүтээлтэй судалгаа хийж, тэрхүү үр дүнд шинээр ямар инновацийн бүтээгдэхүүн мэндэлж, ард иргэдэд үр өгөөжөө хэрхэн өгч буй талаарх мэдээлэл авах бүрэн боломжтой.

 

Та бүхнийг дараах хуваарийн дагуу очиж хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа, эрдэмтдийн бүтээлтэй танилцахыг урьж байна.

 

Гариг

Өдөрлөг болох өдөр

Хүрээлэнгийн нэр

Холбоо барих

 

 

Даваа

 

XI/12

Хими, химийн технологийн хүрээлэн

453334

 

 

Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн

453088

 

Мягмар

XI/13

Физик технологийн хүрээлэн

451903

 

 

Одон орон геофизикийн хүрээлэн

458849

Лхагва

XI/14

Түүх археологийн хүрээлэн

455028

 

 

Хэл зохиолын хүрээлэн

 

450480

 

 

Пүрэв

 

 

XI/15

Философийн хүрээлэн

 

331512

 

 

 

Олон улс судлалын хүрээлэн

317185

 

Баасан

 

XI/16

Палеонтологи, геологийн хүрээлэн

70118283

 

 

Газарзүй, геоэкологийн хүрээлэн

329583

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ