Ур чадварын уралдаан амжилттай зохион байгуулагдав
ОГНОО : 2018/12/04 УНШСАН: 187

Ур чадварын уралдаан амжилттай зохион байгуулагдав

Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих шилдэг арга зүй, тэргүүн туршлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, технологийн сан бүрдүүлэх зорилгоор багш нарын ур чадварын уралдааныг нийслэлийн Боловсролын газраас амжилттай зохион байгуулав.

Уг уралдаанд математик, физик, хими, биологи, мэдээлэл зүй, газарзүй, монгол хэл, гадаад хэл, түүх нийгэм, технологи, хөгжим, биеийн тамир, бага боловсрол, сургуулийн өмнөх боловсрол гэсэн 14 судлагдахуунаар гурван үе шаттай зохион байгуулсан билээ. I шат буюу сургуулийн түвшинд 6000 гаруй,  II шатанд 2800, нийслэлд 136 багш оролцож мэргэжил бүрийн ур чадварын аварга багшаа шалгарууллаа.

Энэ жилийн ур чадварын уралдаан нь судлагдахуун бүрээр зохион байгуулагдсан нь онцлог байна. III шатанд заасан хичээлүүд хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн шилдэг арга зүйг түгээн дэлгэрүүлсэн хичээл байлаа.

Тэргүүн байр шалгарсан багш нарын мэдээлэл

11-р сургууль

Ж.Хатанбаатар

Физик

102-р сургууль

Л.Бат-Амгалан

Дизайн технологи

1-р сургууль

Г.Ариунзул

Бага боловсрол

23-р цэцэрлэг

Х.Есөнгүл

Сургуулийн өмнөх боловсрол

87-р сургууль

Ч.Бадамханд

Мэдээлэл зүй

101-р цэцэрлэг

Г.Цэцэгбал

Хөгжим /СӨБ/

Глобал

И.Урангэрэл

Хөгжим /ЕБС/

42-р сургууль

Ц.Содномпил

Газарзүй

Кингс-Кидс

О.Пүрэвсүрэн

Нийгэм

Боловсрол цогцолбор

А.Оюунцоож

Гадаад хэл

135-р цэцэрлэг

Э.Эрдэнэцэцэг

Биеийн тамир /СӨБ/

Глобал

Г.Ганхуяг

Биеийн тамир /ЕБС/

51-р сургууль

М.Сарангуа

Монголхэл

15-р сургууль

Ж.Долгорсайхан

Математик

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ