НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД НИЙГМИЙН АЖИЛТНЫ ҮҮРЭГ, ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/03/22 УНШСАН: 692

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД НИЙГМИЙН АЖИЛТНЫ ҮҮРЭГ, ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан “Хүүхдийн хөгжилд нийгмийн ажилтны үүрэг, оролцоо” сэдэвт сургалт 2019 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 11, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль дээр тус тус зохион байгууллаа.

            Сургалтыг НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг “Байгууллагын зан үйл”, “Хөгжлийн тулгуур ойлголт” сэдвээр, “Мэдрэмжийн боловсрол” ТББ-ын багш, сэтгэл зүйч Г.Энхтуяа “Танин мэдэхүй ба мэдрэмжийн 7 түвшин” сэдвээр, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал “Нийгмийн ажлын хэрэгцээ-Эрх зүйн орчин” сэдвээр тус тус зохион байгуулсан. Сургалтад нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 145 нийгмийн ажилтан хамрагдлаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ