НИЙСЛЭЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ БАГШ НАРЫН “ТАМИРЧИН БАГШ-2019 “ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/01/18 УНШСАН: 561

   НИЙСЛЭЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ  БАГШ НАРЫН  “ТАМИРЧИН БАГШ-2019 “  ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Багш нарын  бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,  мэргэжлийн багш нарын  тэмцээнд оролцох   шигшээ баг  тамирчдыг тодруулах зорилготой  Нийслэлийн гадаад хэлний  багш нарын  нийслэлийн аварга шалгаруулах  "Тамирчин багш"   тэмцээн 2019 оны 1 дүгээр сарын  11-нд Баянзүрх дүүргийн нийслэлийн тэргүүний  14  дүгээр сургууль дээр амжилттай зохион байгуулагдаа.  Тус  тэмцээнд   8 дүүргийн 160 тамирчин - багш шатар, гар бѳмбѳгийн  төрлөөр   хурд, хүчээ уралдуулан, оюун ухаанаа сорилоо.                                                                                                                                                                      
 Гар
 бѳмбѳгийн тэмцээнд: /Эрэгтэй баг /                                                                                                                                
1-р байранд  Баянгол дүүргийн  Э.Мөнхбат ахлагчтай БГД-ийн баг,  Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал                                                                                                                                                   
2-р байранд ЧД-ийн Ц.Сэргэлэн ахлагчтай баг,  Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал                                                                                                                                                                      
 3-р байранд
БЗД-ийн Б.Наранбат ахлагчтай баг, Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

Гар бөмбөг  /эмэгтэй баг/

1-р байранд БЗД-ийн Б.Мөнхцэцэг ахлагчтай баг, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байранд СХД-ийн Д.Төгсжаргал ахлагчтай баг  Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р байранд БНД-ийн Б.Азбилэг ахлагчтай баг Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

Шатрын тэмцээнд:  / эрэгтэй баг/

1-р байранд СХД-ийн 106-р сургуулийн багш О.Улам-Өрнөх,  Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байранд БЗД-ийн  48-р сургуулийн багш Б.Нарантогтох,  Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар

3-р байранд БГД-ийн 13-р сургуулийн багш Г.Буджав, Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

Эмэгтэй шатрын тэмцээнд: / эмэгтэй  баг /

1-р байранд БГД-ийн ОУЦС-ийн багш Л. Гандулам, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байранд БГД-ийн 28-р сургуулийн багш Д.Алтанцэцэг, Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

 3-р байранд ХУД –ийн багш Д.Одбаяр Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Шилдэг тэгш тоглогчоор  ЧД-ийн 5-р сургуулийн англи хэлний  багш Ц.Сэргэлэн,  БЗД-ийн 14-р сургуулийн англи хэлний  багш Г. Гантуяа  нар тодорч  өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.  Тэмцээний нийлбэр дүнгээр Н.Батжаргал ахлагчтай БГД-ийн гадаад хэлний багш нарын баг 3 дахь удаагаа түрүүлж нийслэлийн гадаад хэлний “Тамирчин багш” тэмцээний “Шилжин явах цом”, өргөмжлөлөөр шагнууллаа.

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ