ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧ, ИРГЭДЭД ГАМШГААС ХАМГААЛАХ МЭДЛЭГ, ДАДЛАГА ОЛГОХ СУРГАЛТ
ОГНОО : 2018/10/16 УНШСАН: 367

Гамшгаас хамгаалах биеэр мэдрэх сургалтыг үр дүнтэй тусгасан сургалтын хөтөлбөрөөр дамжуулан сургуулийн өмнөх насны хүүхэд, ЕБС-н сурагч, иргэд тус бүрийн ангилалд тохируулан Монгол улсад тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийн талаар ойлголт өгч, суралцагсдад “харах”, “сонсох”, “хүрэлцэх”, “мэдрэх” аргаар гамшгийн аюул ослын тухай ойлгуулах, аюулгүй амьдрах зөв дадал хэвшүүлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг дадлага олгоход оршино.

ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

Танхим

Хугацаа

Сургалтын хэлбэр

Эзэмших чадвар

1

3D кино театр

20 минут

Дал

Суралцагсдад гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар, гамшгийн төрөл, хор уршгийн талаар богино хэмжээний видео, баримтат киног насны ангиллаар үзүүлж, ойлголтой болох

2

Утаат орчны танхим

20 минут

Онол

Дадлага

Утааны төрөл, хор уршгийн талаар ойлголт авч, гал үүсвэрлэн гарч эхлэх үеэс утаажилт бий болох, утаажилттай орчноос зайлж гарах нөхцөл байдлыг төсөөлж, утаажилттай гарцаар доош суух буюу хэвтэх, ам, хамраа чийгтэй нойтон алчуур, даавуугаар дарж, аврах гарцны чиглэл заасан тэмдгийн дагуу туулж өнгөрөх талаар суралцах

3

Галын аюулаас сэргийлэх танхим

20 минут

Онол

Дадлага

Гал юунаас болж гардаг, гал түймрийг үүсгэх хүчин зүйлүүд, галын гурвалжин, гал унтраах багаж зэвсэглэмжийн бүрдэл, гал унтраагуурыг хэрхэн зөв ашиглах

4

Бага насны хүүхдийн аврах ажиллагааны танхим

20 минут

Онол

Дадлага

Аюул, ослын талаар ойлголттой болж, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах аргад суралцаж, хэрэглэж чаддаг болох

5

Эмнэлгийн анхан шатны тусламжийн танхим

20 минут

Онол

Дадлага

Осол, гэмтлийн үед бусдаас тусламж хүсэх,яаралтай тусламжийн тусгай дугаар болох 103-т дуудлага өгөх, ухаан алдсан хүнд, амилуулах суурь тусламж зүрхний шууд бус иллэг (CPR), цус тогтоох, хугарлын үед чиг тавьж боох зэрэг анхан шатны тусламж үзүүлэх талаар ойлгож авах

6

Газар хөдлөлтийг биеэр мэдрэх танхим

20 минут

Онол

Дадлага

Газар хөдлөлтийг биеэр мэдрэх тавцанд сууж, чичирхийллийг мэдрэх үед сандралын байдалд орох, хөдөлгөөнөө хянах байдал алдагдах, тавилга, эд зүйлс хөдлөх, унах, барилга байгууламж нурах аюултай гэдгийг ойлгож авах, гарах гарцаа чөлөөлөх зэрэг энгийн үед авах аюулгүйн арга хэмжээний талаар мэдлэг олж суралцах

7

Өндрөөс аврах танхим

20 минут

Онол

Дадлага

Өндрөөс унах аюул, өндрөөс аврах ажиллагааны талаар ханан хад ашиглаж авирах, олс зангидалтын аргуудад суралцах, аюулгүй байдлыг хангах талаар анхан шатны ойлголттой болох

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙГ ГАМШГААС ХАМГААЛАХ

СУРГАЛТ АРГА ЗҮЙН ТӨВ


Сэтгэгдэл
Шинэ мэдээ