НЗДТГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР ХАМТРАН НИЙСЛЭЛИЙН АВАРГА СУРГУУЛЬ ШАЛГАРУУЛАХ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН “ИХ НҮҮДЭЛ“ УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2018/10/31 УНШСАН: 639

НЗДТГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР ХАМТРАН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛДЫН НЭРЭМЖИТ НИЙСЛЭЛИЙН АВАРГА СУРГУУЛЬ ШАЛГАРУУЛАХ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН “ИХ НҮҮДЭЛ“ УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын нэрэмжит нийслэлийн аварга сургууль шалгаруулах өсвөрийн шатарчдын  “ИХ НҮҮДЭЛ” шатрын тэмцээн амжилттай  зохион байгууллагдаж  дүнгээ гаргалаа.

Хүүхэд багачуудыг шатрын спортоор хичээллүүлэн оюуны чадамжийг дээшлүүлэх, тоглох ур чадварыг нээн илрүүлэх,  гадаад дотоодын тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцуулан улс эх орноо  алдаршуулах, ирээдүйн их мастеруудыг төрүүлэн гаргах   зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-12 дугаар ангийн сурагчдыг хамруулан “ИХ НҮҮДЭЛ”  шатрын тэмцээнийг 7 дахь жилдээ зохион байгуулж байна.

Тэмцээн   сургуулийн аварга, дүүргийн аварга, нийслэлийн аварга гэсэн  3 үе шаттайгаар явагдсан бөгөөд  шатрын ганцаарчилсан тоглолтоос багийн тоглолтын зохион байгуулалтад шилжсэнээр хүүхдүүд хамтран бодож сэтгэж, хамтран тоглож, хамтран шийдэлд хүрч байгаа  зэргээрээ онцлог юм.

    I шат  Ерөнхий боловсролын сургуулийн 6100 бүлгийн 40 өөд мянган сурагчид,

    II шат   Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 99 сургуулийн   

                2376  сурагчид,

    III шат  Нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргээс шалгарсан 17 багийн 408 сурагч уран нүүдэл, оюун ухаанаараа өрсөлдсөнөөс:

  1. I байрыг БГД-ийн “Монгени” цогцолбор сургууль
  2. II байрыг БЗД-ийн 33 дугаар сургууль
  3. III байрыг СБД-ийн 1 дүгээр сургуулиуд тус тус байр эзэллээ.

 

Нийслэлийн хүүхэд багачууд шатрын спортоор хичээллэх нь ихсэж  сургууль бүр шатрын сургалтын багштай болох,  шатрын хэрэглэл материалаар хангах ажлыг далайцтай хийж байгаа билээ. Энэхүү ажлыг  эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах хэрэгцээ шаардлагыг Нийслэлийн засаг дарга дэмжиж НБГ зохион байгуулж,  Засаг даргын тамгын газар ивээн тэтгэж  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нь олон  мянган хүүхдийн  оюуны хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Шалгарсан аварга сургуулиудад сурлага, спортын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ