“FLEX-Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны” хөтөлбөр оролцогчдыг шалгаруулах удирдамж
ОГНОО : 2018/09/13 УНШСАН: 1536

Америкийн Нэгдсэн Улсад 2019-2020 оны хичээлийн жилд “FLEX-Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны” хөтөлбөр оролцогчдыг шалгаруулах удирдамж

2018-08-12.

FLEX Хөтөлбөрийн тухай

Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөрийг (FLEX) Монгол улсад 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр шийдвэр гарсан.

Үүний дагуу Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага Америкийн Олон Улсын Боловсролын Зөвлөл хамтран ажиллахаар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг зурcан.

FLEX тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын (АНУ)-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм.

Хөтөлбөрт оролцох хүсэлтэй сурагчдад тавигдах шаардлага

Доорхи шаардлагыг хангасан оролцохыг хүссэн сурагчдад тэтгэлэгт хамрагдах шалгаруулалт нь орон даяар нээлттэй бөгөөд эхний 1 дүгээр шатны шалгаруулалтанд оролцох сурагчдын тоонд хязгаар байхгүй. Сурагчдад тавих ерөнхий шаардлага:

  • 2002 оны 1 сараас 1-нээс 2004 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх
  • Оролцох үедээ 9, 10, 11 дүгээр ангийн сурагч байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Сурлагын үнэлгээний дундаж нь 80% түүнээс дээш байх
  • Монгол улсын иргэн, гадаад паспорт авах эрхтэй байх
  • Америкт зорчих визний шалгуур хангасан байх

Шалгаруулалт

2019-2020 оны хичээлийн жилд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сурагчдын шалгаруулалт нь 2018 оны 8 дугаар сард орон даяар зарлаж, 9 дүгээр сарын 15-аас 11 дүгээр сарын 10-ны хооронд шалгалт явагдана.

Америкийн Зөвлөлийн төлөөлөгчид:

Өвөрхангай аймаг, Арвайхээр хотод 2018.IX.22-26нд

Ховд аймаг, Ховд хотод 2018.X.13-17нд

Дорнод аймаг, Чойбалсан хотод 2018.X.20-24нд

Улаанбаатар хотод 2018.IX.15-17нд; X.6-7-нд, 2018.X.27- XI.9-нд шалгалтыг авна. Шалгаруулалт нь 3 шатны шалгалтаас бүрдэнэ.

Шалгуулагчийг урьдчилсан бүртгэл хийлгүй шалгалт өгөх байранд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, цээж зураг, хар үзгэн балтай ирж шууд 1 дүгээр шатны шалгалтанд орно.

1 дүгээр шатны шалгалтанд сурагчид англи хэлний дундаас дээш түвшний дүрмийн мэдлэгийг 16 асуултанд 15 минут хариулах сорил /тест/-оор шалгуулна.

Үүнд 3-4 параграф текст уншиж, тухайн өгүүлэмж сэдвийн агуулгыг хэрхэн ойлгосон эсэхийг асуултанд хариулах багтана, богино хугацаанд уншсан сэдвээ хир ойлгосон эсэхээ шалгуулах тул англи хэл дээр унших, ойлгох чадвартай байна. 1 дүгээр шатнаас шалгарсан хүүхдүүд 2 дугаар шатны шалгалтанд орно.

 

2 дугаар шатанд сурагчид богино хэмжээний эссе бичих бөгөөд АНУ-ын Вашингтон хотруу цахим шуудангаар эссег илгээж, 1 хоногийн дараа хариуг ирүүлнэ.

Сурагчдын бичсэн эссег хэрхэн зөв бичгийн дүрмээр бичсэнээр нь биш утга агуулгаар нь дүгнэдэг. Эссений сэдэв нь ихэвчлэн амьдралд тохиолдож байсан зүйлсийн тухай асуусан байдаг.

Ямар нэгэн ном, толь бичиг, утас гэх мэт нэмэлт материал ашиглахгүйгээр хамгийн багадаа /5 параграф/ эссе бичих учраас өөрийнхөө санааг англи хэл дээр илэрхийлэн бичих чадварыг шаардана.

2 дугаар шатыг амжилттай давсан оролцогч 3 дугаар шатанд өргөдлийн материал хүлээн авч дахин англи хэлний сорил /тест/ өгч англи-монгол хэлээр ярилцлаганд орно.

Шалгаруулалтын бүх материалууд АНУ-ын Вашингтон хот руу илгээгдэж Америк мэргэжилтнүүдээс бүрдсэн бие даасан комисс хөтөлбөрийн үндсэн оролцогчдыг шалгаруулдаг, шалгаруулалт нь сурагчдын ерөнхий чадвар дээр суурилдаг.

Үүнд сурагчийн дэлгэрэнгүй өргөдөл, анкет бөглөсөн байдал, багшийн тодорхойлолт захиа, мөн нэг жилийн солилцооны хөтөлбөрт оролцоход хэр бэлэн байгаагаа харуулах чадвар зэрэг орно. Англи хэлний мэдлэгийн түвшин сайн байх хэрэгтэй боловч энэ нь хөтөлбөрийн цорын ганц шалгуур нь биш юм.

Анхааруулга

  • Оролцогч зөвхөн нэг л шалгалт авах байранд шалгалт өгч болно.
  • Шалгалтын танхимд утас авч орохыг хориглоно. Ямар нэгэн байдлаар утас авч орсон тохиолдолд шалгаруулалтаас шууд хасагдана.
  • Зарласан шалгалтын цагаас хоцорсон бол дундуур нь орох боломжгүй учраас цагтаа хүрэлцэн ирэх хэрэгтэй.
  • 1, 2 дугаар шат нэг өдөр болох учраас (Улаанбаатарт өөр өдөр болно) хүлээх зуураа идэх хоолоо авч ирнэ.

2018 оны 9 сард эхлэх шалгалтын хуваарь

 

Өдөр

Гараг

Шалгалт

УБ хотод 1р сургууль дээр

Цаг

9/15/2018

Бямба

1р шат

УБ хотын сурагчид

 

 

 

 

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сурагчид

9:00

 

 

 

Баянзүрх, Багануур, Налайх дүүргийн сурагчид

11:00

 

 

 

Сонгинохайрхан, Баянгол дүүргийн сурагчид

13:00

 

 

 

Хан-Уул дүүргийн сурагчид дээрхи цагуудад орж амжаагүй сурагчид

15:00

 

 

 

 

 

9/16/2018

Ням

2р шат

1р шатанд тэнцсэн УБ хотын сургуулийн сурагчид

Тухайн өдөр зарлана

9/17/2018

Даваа

2р шат

1р шатанд тэнцсэн УБ хотын сургуулийн сурагчид

9/16нд зарлана

 

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 2р сургууль дээр

 

9/22/2018

Бямба

1, 2 дугаар шат

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод

 

 

 

 

Арвайхээр хотын сурагчид 1р шат

9:00

 

 

 

Бусад аймгийн сурагчид 1р шат (Булган, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Дундговь аймгууд)

10:30

 

 

 

1 дүгээр шатанд тэнцсэн бүх сурагчид 2 дугаар шатанд оролцоно.

14:30

 

 

 

 

 

9/23/2018

Ням

3 дугаар шатны шалгалтанд орох сурагчдын эцэг эхчүүдтэй хийх уулзалт
+сорил+эссе

Тухайн өдөр зарлана

9/24/2018

Даваа

3р шат

2р шатанд тэнцээд 3р шатанд оролцох сурагчид

 

9/25/2018

Мягмар

3р шат

2р шатанд тэнцээд 3р шатанд оролцох сурагчид

 

9/26/2018

Лхагва

3р шат

2р шатанд тэнцээд 3р шатанд оролцох сурагчид

 

 

 

 

УБ хотод- 1р сургууль дээр

 

10/6/2018

Бямба

1, 2 дугаар шат

УБ хотод бүс нутгийн сурагчид

 

 

 

 

Эрдэнэт болон Дархан хотын сонирхогч сурагчид 1р шат

10:00

 

 

 

Эрдэнэт болон Дархан хотын сонирхогч сурагчид 2р шат

14:00

10/7/2018

Ням

1, 2 дугаар шат

Хөдөө орон нутгаас оролцохоор сонирхож буй сурагчид 1р шат

10:00

 

 

 

Хөдөө орон нутгаас оролцохоор сонирхож буй сурагчид 2р шат

14:00

 

 

 

 

 

 

Ховд аймгийн Ховд хотын Цаст Алтай сургууль дээр

 

10/13/2018

Бямба

1, 2 дугаар шат

Ховд аймгийн сурагчид 1 дүгээр шат

9:00

 

 

 

Бусад аймгийн сурагчид (Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн сурагчид) 1 дүгээр шат

10:30

 

 

 

1 дүгээр шатанд тэнцсэн бүх сурагчид 2 дугаар шат

14:30

 

 

 

 

 

10/14/2018

Ням

3 дугаар шатны шалгалтанд орох сурагчдын эцэг эхчүүдтэй хийх уулзалт
+сорил+эссе

Тухайн өдөр зарлана

10/15/2018

Даваа

3р шат

2р шатанд тэнцээд 3р шатанд оролцох сурагчид

 

10/16/2018

Мягмар

3р шат

2р шатанд тэнцээд 3р шатанд оролцох сурагчид

 

10/17/2017

Лхагва

3р шат

2р шатанд тэнцээд 3р шатанд оролцох сурагчид

 

 

Дорнод аймгийн Чойбалсан хотын 1р сургууль дээр

 

10/20/2018

Бямба

1, 2 дугаар шат

Дорнод аймгийн Чойбалсан хот

 

 

 

 

Чойбалсан хотын сурагчид 1р шат

9:00

 

 

 

Бусад аймгийн сурагчид (Хэнтий, Сүхбаатар болон бусад аймгийн сурагчид) 1 дүгээр шат

10:30

 

 

 

1 дүгээр шатанд тэнцсэн бүх сурагчид 2 дугаар шат

14:30

 

 

 

 

 

10/21/2018

Ням

3 дугаар шатны шалгалтанд орох сурагчдын эцэг эхчүүдтэй хийх уулзалт
+сорил+эссе

Тухайн өдөр зарлана

10/22/2018

Даваа

3р шат

2р шатанд тэнцээд 3р шатанд оролцох сурагчид

 

10/23/2018

Мягмар

3р шат

2р шатанд тэнцээд 3р шатанд оролцох сурагчид

 

10/24/2018

Лхагва

3р шат

2р шатанд тэнцээд 3р шатанд оролцох сурагчид

 

 

 

 

УБ хотод бүс нутгаас оролцсон сурагчид-1р сургууль дээр

 

10/27/2018

Бямба

3 дугаар шатны шалгалтанд орох сурагчдын эцэг эхчүүдтэй хийх уулзалт
+сорил+эссе

13:00

10/28/2018

Ням

3р шат

Бусад бүс нутгаас УБт ирж 3р шатанд оролцож буй сурагчид

 

10/29/2018

Даваа

3р шат

Бусад бүс нутгаас УБт ирж 3р шатанд оролцож буй сурагчид

 

10/30/2018

Мягмар

3р шат

Бусад бүс нутгаас УБт ирж 3р шатанд оролцож буй сурагчид

 

 

 

 

УБ хотод УБ хотоос оролцсон сурагчид- 1р сургууль

 

11/3/2018

Бямба

3 дугаар шатны шалгалтанд орох сурагчдын эцэг эхчүүдтэй хийх уулзалт

13:00

11/4/2018

Ням

3р шат

УБ хотын сурагчид

 

11/5/2018

Даваа

3р шат

УБ хотын сурагчид

 

11/6/2018

Мягмар

3р шат

УБ хотын сурагчид

 

11/7/2018

Лхагва

3р шат

УБ хотын сурагчид

 

11/8/2018

Пүрэв

3р шат

УБ хотын сурагчид

 

11/9/2018

Баасан

3р шат

УБ хотын сурагчид

 

 

 

 

<v:path o:extrusionok="f" gradientshapeok="t" o:connecttype="rect">

 

Холбоо барих утас: 93130647

Имэйл: flex@americancouncils.mn

Фэйсбүүк хуудас: FLEX Mongolia

Сэтгэгдэл
Шинэ мэдээ