БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ “ЦОГЛОГ” ЦЭЦЭРЛЭГ 9 ДҮГЭЭР САРЫН 01-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
ОГНОО : 2018/08/17 УНШСАН: 956

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ “ЦОГЛОГ” ЦЭЦЭРЛЭГ 9 ДҮГЭЭР САРЫН 01-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

 

Нийслэлд байгууллагын дэргэдэх цэцэрлэгүүд өнгөрсөн жилээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 2017-2018 оны хичээлийн жилд нийт 8 байгууллага 710 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай төрийн өмчийн цэцэрлэгийн  28  салбар бүлгийг нээн ажиллуулж  987  хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Албан байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулагдсанаар тухайн байгууллага ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх болон ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.

2018-2019 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт Батлан хамгаалах яамнаас Зэвсэгт хүчний Жанжин штаб, түүний харьяа байгууллага, Зэвсэгт хүчний ангиудын офицер, ахлагч, ажилтан, алба хаагчдын хүүхдүүдийг хамруулах 4 бүлэг, 120 хүүхдийн хүчин чадалтай байгууллагын дэргэдэх “Цоглог” цэцэрлэг хичээлийн шинэ жилийн өдөр нээлтээ хийхэд бэлэн болоод байна.

Өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Батлан Хамгаалахын Яамны сайд Н.Энхболд, Батлан Хамгаалахын Яамны дэд сайд Т.Дуламдорж, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж. Гантулга болон холбогдох албаны хүмүүс тус цэцэрлэгтэй танилцлаа.

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ