ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНД БАРИГДАЖ БУЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
ОГНОО : 2018/08/10 УНШСАН: 81

ЧИНГЭЛТЭЙ  ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР  ХОРООНД БАРИГДАЖ БУЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ


Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 175 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг энэ ондоо багтаж үүд хаалгаа нээнээ.

Тус цэцэрлэгийн барилгын бүтээн босголтыг “Big Mongolia” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэж байна.

Цэцэрлэгийн барилгын ажлын явцтай УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар газар дээр нь очиж танилцлаа.

Ийнхүү төрийн өмчийн цэцэрлэггүй хороо цэцэрлэгтэй болж, тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдүүд хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулах болсон нь хорооны иргэдийн талархлыг хүлээлгээд байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ