НАРШИХААС СЭРГИЙЛЬЕ !
ОГНОО : 2018/05/29 УНШСАН: 732

 

НАРШИХААС СЭРГИЙЛЬЕ !

 

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хүүхдийн баяр, амралтын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул иргэд, эцэг эх, асран хамгаалагч Та бүхэнд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

 

Наршилтаас сэргийлэх

  • Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
  • Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
  • Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
  • Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
  • Хурц наранд удаан явахаас зайлсхийх
  • Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
  • Хүйтэн ус, шүршүүрт орох

 

Наршсан үед илрэх анхны шинж тэмдэг

 

  • Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
  • Бие суларч ядрах
  • Зvрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
  • Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох
  • Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хvvхэд уцаарлаж уурлах,

 

Наршилтын үед үзүүлэх анхны тусламж

 

  • Эмнэлэгт яаралтай хандах
  • Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
  • Нойтон алчуур толгойд нь тавих
  • Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хvйтэн жин тавьж, ойр ойрхон солих
  • Бүлээн шингэн уулгах

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

2018 он

Сэтгэгдэл
Шинэ мэдээ