“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ-ХАМТЫН АЖИЛЛАГАА” зөвлөгөөн
ОГНОО : 2018/05/31 УНШСАН: 398

БАГАНУУР ДҮҮРЭГТ ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ-ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хоёрдугаар хуралдаанаас жил бүрийн 05 дугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. 

Энэ ажлын хүрээнд дүүргийнхээ өсвөр үеийнхний санаа бодлыг сонсох, тэдний тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоо ямар байгаа вэ? цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцох зорилгоор “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ-ХАМТЫН АЖИЛЛАГАА” зөвлөгөөнийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Төрийн байгууллагын ажил үйлчилгээ хүүхүүдэд хэрхэн хүрдэг, хүүхдүүд томчуудаас юу хүсдэгийг сонсох зорилгоор өсвөр үеийнхний төлөөлөл болсон 8 хүүхэд өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо тайзны индэр дээрээс 
дүүргийн шийдвэр гаргах түвшний удирдлагуудад хүргэсэн юм.

Тус зөвлөгөөнд:

  • Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл “Боловсролын салбар дахь хүүхдийн хөгжил хамгаалал”
  • Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр “Өсвөр үеийн эрүүл мэндийн өнөөгийн байдал”
  • Цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч Д.Энхцэцэг “Насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэрэг зөрчлийн шалтгаан, нөхцөл”
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэрэннадмид “Хүүхдэд төрөөс үзүүлж буй халамжийн үйлчилгээ”
  • Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Т.Ганзориг “Хүүхэд гэр бүлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”
  • Шүүхийн тамгын газрын захиргааны ажилтан З.Ганцоож “Хүүхдийн эрх хаана зөрчигддөг вэ?”
  • Прокурорын газрын прокурор Д.Пүрэвжав “Гэмт хэрэг ба хүүхэд хамгаалал”
  • ХЭҮТөвийн Багануур салбарын зохицуулагч, дүүргийн Засаг даргын орон тооны бус зөвлөх Ц.Цогзолмаа “Тогтвортой хөгжил 2030-хүүхэд хамгаалал сэдвээр тус тус илтгэл тавьсан.

“Хүүхдийн хөгжил хамгаалал- хамтын ажиллагаа” зөвлөгөөнөөс дараах зөвлөмж, уриалгыг гаргасан юм.

 

Уриалга: Дүүргийн иргэд, эцэг эхчүүдэд:

  1. Хүүхэд бүрийг өөрийн хүүхэд мэт сэтгэн, буруу үйлдлийг шүүмжлэн гэмшүүлэх, зөв зөвлөгөөг харамгүй хайрлах
  2. Амьдралын ухаан, холч бодол, уужуу сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх
  3. Хүүхэд, эцэг, эх хамтын ажиллагааг үргэлж тэргүүн асуудал болгон тавих
  4. Ирээдүйн хойч үеийнхээ төлөө, төрийн хуулийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, хүүхдийн уйлах чимээ, тусламж хүссэн гар бүрийг бидэнд мэдээлж, төрийн хамгаалал, үйлчилгээнд хамруулахад уламжилан дэмжих
  5. Иргэн нь ч, төр нь ч хүүхдийн төлөө чин сэтгэлтэй, хариуцлагатай байж чадвал хүүхэд бүрийн нүдэнд нулимсгүй, нүүрэнд гуниггүй байлгаж бид чадна.
  6. Аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагчидад:
  7. Үйлчилгээ авч буй иргэн бүрт хүүхдээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг тогтмол өгөх
  8. Ажил, үйлчилгээ, үйл ажиллагаагаа хүүхэд, гэр бүл, иргэнд ээлтэй байлгах
  9. Ажилтан албан хаагчдынхаа гэр бүл, үр хүүхэд, нийгмийн асуудлыг судлах, сонсох, шийдвэрлэх
  10. Гэр бүл, хүүхдийн эрх, хамгаалал, боловсролын асуудлаарх ажилтан албан хаагчдынхаа ойлголт хандлагыг нэмэгдүүлэх
  11. Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр, төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эрчимжүүлэ.
  12. Албан хаагч бүр хариуцлагаа улам өндөржүүлж, салбар хоорондын уялдаа холбоогоо сайжруулж цаашдын хамтын ажиллагаандаа онцгой анхаарал хандуулах нь зүйтэй байна.

Ирээдүйн хойч ирэх цагийн эзэд, ээж аавын үргэлжлэл болсон хүүхэд багачуудаа аз жаргалтай амьдарч, сурч, хөгжих боломжийг улам бүр нэмэгдүүлэхийн төлөө эцэг, эх байх эрхэм хүндэт үүргээ биелүүлж найз нь, дэмжигч нь, сонсогч нь, итгэл, урам өгөгч “ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ”, “ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭД”, “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ”байхыг та бүхэндээ УРИАЛЖ байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ