“СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2018/05/29 УНШСАН: 381

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУД ДЭЭР

 “СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЙЛАН

2018.05.28

 

Нийслэлийн боловсролын газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн  удирдамж чиглэлийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 10:00, 12:00, 14:00 цагуудаас хуваарь, хөтөлбөрийн дагуу “Сургуультай танилцах аялал” өдөрлөгийг амжилттай зохион байгуулан ажиллалаа. Тус үйл ажиллагаанд 9 дүүргийн 299 цэцэрлэг, 121 сургууль оролцож, 2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах 33139 хүүхэд, 31368 эцэг эх, асран хамгаалагч хамрагджээ.

Энэхүү үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахын тулд дүүргийн боловсролын хэлтэс, сургуулийн удирдлагууд, сургалтын менежерүүдэд хэрхэн зохион байгуулах талаар чиглэл өгч, багш нар, сургуулийн эмч, номын санч, үйлчлэгч ажилтнуудыг хэрхэн татан оролцуулах, яаж ажиллах талаар “Өртөөчилсөн”  загвар хөтөлбөр боловсруулан танилцуулж зохион байгуулалтыг хийж ажиллалаа. Уг өдөрлөгийн үйл ажиллагаанд нийслэлийн Боловсролын газар болон дүүргийн боловсролын хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах сурагчдыг эцэг эх асран хамгаалагчтай нь хүлээн авч сургуулиа сурталчлан, сургуультай нь танилцуулсан энэ өдөрлөг нь хүүхэд, эцэг эхчүүдэд  сургуулийн баримжаа төсөөлөл олгох,  эцэг эх хүүхдээ сургуульд бие болоод сэтгэл зүйг нь хэрхэн бэлдэх талаар мэдлэг мэдээлэлтэй болсон сайхан ажил болж өнгөрлөө.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ