Нийслэлийн Боловсролын газрын даргын нэрэмжит илтгэлийн уралдаан боллоо
ОГНОО : 2018/05/08 УНШСАН: 1084

Нийслэлийн Боловсролын газрын даргын нэрэмжит “Хүүхдийн хүмүүжил төлөвшил, сургалтын чанарыг сайжруулахад удирдлагын оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаан боловсролын салбарын удирдах ажилтнуудын дунд анх удаа зохион байгуулагдлаа.

Боловсролын салбарын удирдах ажилтнуудын удирдахуйн ухаан манлайлах урлаг, шинжлэн судлах ажлын арга барилыг дээшлүүлэх, шинэ санаа, санаачилга, арга туршилтыг түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам хандлагыг тодорхойлох, бүтээлч шийдлийг дэмжих зорилгоор нийслэлийн боловсролын салбарын удирдах ажилтнуудын дунд илтгэлийн уралдааныг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулсан.  Үүнд:

  • Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтэн
  • Ерөнхий боловсролын сургуулийн захирал
  • Цэцэрлэгийн эрхлэгчид гэсэн бүрэлдэхүүнтэй удирдах ажилтнууд оролцсон.

1-р үе шатны шалгаруулалт 2018.04.12-15 нд Дүүргийн Боловсролын хэлтсүүд хөндлөнгийн шүүгчид оролцуулан зохион байгуулагдсан.

 2-р шатны шалгаруулалтанд 25 илтгэл шалгарч 2018.05.04-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33-р сургууль дээр зохион байгуулагдлаа.

2-р шатны шалгаруулалтанд  25 удирдах ажилтны илтгэлүүд уншигдлаа.

Дараах илтгэлүүд шилдгийн шилдэг илтгэлээр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Үүнд:

  1. ЧД-ийн 17-р сургуулийн захирал Б.Чимгээ

    “ Сургуулийн бие даасан зөв бодлого сурагчдын хөгжил төлөвшил сурлагын амжилтанд нөлөөлөх”

  2. БГД-ийн “Эрдмийн Өргөө цогцолбор” сургуулийн захирал Э.Байгалмаа

    “Цаг баримталж хэвшүүлэх нь: “Эрдмийн өргөө” цогцолбор сургууллийн жишээн дээр ”

  3. БЗД-ийн 64-р цэцэрлэгийн эрхлэгч н.Жагарсүрэн

    “Хүүхэд нэг бүрийн авьяас сонирхол, сонголтыг дэмжсэн сургалтын хэлбэрийг зохион байгуулахад удирдлагаас багш нарт үзүүлсэн дэмжлэг, түүний үр дүн”

  4. Багануур дүүргийн 235-р цэцэрлэгийн эрхлэгч М.Нэргүй

    “Төсөлд суурилсан суралцахуй, удирдлагын оролцоо”

  5. Багануур дүүргийн боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл

“ Хүүхдийн хүмүүжил төлөвшил, сургалтын чанарыг сайжруулахад төр захиргааны байгууллагын дэмжлэг, сургууль, олон нийтийн хамтын ажиллагаа” илтгэл

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ