Мэргэжлийн зэрэг онлайн бүртгэл нээгдлээ.
ОГНОО : 2018/05/14 УНШСАН: 6940

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

Засгийн газрын 2013 оны 229 дүгээр тогтоолын “Сургуулийн нийгмийн ажилтны мэргэшлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.3.1, 2.3.2, 2.3.3, 2.3.4, 2.3.5, 2.3.6 дахь заалт, Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшлах эрх мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 3 дугаар хэсгийн 3.2.2, 3.3.2, 5 дугаар хэсгийн 5.1 дэх заалтуудыг үндэслэн нийслэлийн ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан нарт мэргэжлийн зэрэг олгох ажлыг 2 үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:

  1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүрээнд
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт зэрэг олгох ажлын хэсэг байгуулна.
  • Багш нарын хүсэлтийг хүлээн авч магадлан дүгнэлт гаргана.
  • Захирал, эрхлэгч нь шаардлага хангасан багш нарын материалыг онлайн хэлбэрээр судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүдэд ирүүлнэ.

 

Мэргэжлийн зэргийн материалыг цахимаар авна.

Мэргэжлийн зэргийн цахим систем 2018 оны  5 дугаар сарын 15-29-ний хооронд ажиллах учир энэ хугацаанд бүртгүүлэх шаардлагатай. Хугацаандаа бүртгүүлээгүй бол дахин системийг нээх боломжгүй болно.

  1. Зөвлөх, заах аргач зэргийн материалыг цахимд оруулахгүй.
  2. Зөвлөх, тэргүүлэх зэрэг олгох хүсэлт албан бичгээр ирүүлнэ.
  3. Заах аргач зэргийг олгосон тушаал, шалгуур үзүүлэлтийн дагуу магадалсан хүснэгтийн хамт дээрх хугацаанд албан бичгээр Р.Өлзийхүү мэргэжилтэнд авчирч өгнө.
  4. Ёс зүйн хорооны тодорхойлолтыг дүүргийн Боловсролын хэлтсийн албан бичгээр ирүүлнэ.

 Мэргэжлийн зэргийн програмтай ажиллах

  1. 103.9.90.179 хаягаар мэргэжлийн зэргийн програм руу  хандахад нэр, нууц үг гэсэн харилцах цонх гарч ирнэ
  2. Харилцах цонхонд регистрийн дугаараа бичиж нэвтэрч орно.
  3. Дараагийн шатны хариу буюу “Шийдвэрлэх” хэсэгт сургуулийн захирал, холбогдох судлагдахууны мэргэжилтнийг сонгоно.
  4. Багш нийтлэг болон тусгай шалгуурт тохирсон үнэлж болохуйц материалыг .*doc .*pdf өргөтгөлтэй файлыг оруулан хадгалж илгээнэ.
  5. Сургуулийн удирдлага ирсэн өргөдөл хэсгээс багшийн илгээсэн хүсэлтийг хянаж шийдвэрлэлтийн талбарт байрлах шийдвэр, тайлбар, тушаалын дугаар, сонголт зэргийг бөглөж хадгална.
  6. Ингэснээр холбогдох мэргэжилтэнд багшийн материал ирнэ. Өөрийн эрхээр нэвтэрч ороход өргөдөл харагдахгүй бол тусламж авах хэрэгтэй.
  7. Багш явуулсан материалынхаа явцыг хянах боломжтой /Энэ хэсэг багш өөрийн материал шаардлага хангасан эсэх, захирал мэргэжилтний дүгнэлтийг харах боломжтой юм./
  8. Тусламж хэсэгт заавар бүрэн эхээр байгаа учир танилцаж болно
  9. Багш нэвтэрч чадахгүй, тухайн сургуулийн захирлын нэр ороогүй тохиолдолд мэргэжилтэн Б.Пүрэвжалд хандана уу. Холбогдох утас 99299680

 

Мэргэжилтэн сонгох цэснээс дараах чиглэлээр сонгоно.Үүнд:

Дунд, ахлах сургалтын менежер, гадаад хэлний багш               Т.Сараннэмэх

Бага  боловсролын багш,  багын сургалтын менежер                Л.Уртнасан

Хөгжмийн багш                                                                               Т.Олоннэмэх

Түүх,нийгэм, газар зүйн багш                                                         Б.Оюунбилиг

Математикийн багш                                                                       Н.Болдбаатар

Хими, биологийн багш                                                                   Ж.Батбилэг

Монгол хэл, уран зохиолын багш, нийгмийн ажилтан                 Р.Өлзийхүү

Технологийн багш                                                                          Г.Амарсанаа

Биеийн тамирын багш                                                                   А.Гантулга

Физик, мэдээлэл зүйн багш                                                          Б.Пүрэвжал

Сургуулийн өмнөх боловсрол

Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн багш        З.Болормаа

Баянгол, Баяннзүрх, Налайх, Багануур дүүргийн багш  Б.Мөнхзаяа  нарыг сонгоно.

 

Шинэ мэдээ