“Амжилтын гараа” уралдааны II шат
ОГНОО : 2018/05/03 УНШСАН: 1114

Нийслэлийн төрийн өмчийн  ерөнхий боловсролын болон лицей ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд  “Амжилтын гараауралдааны II шатыг  зохион байгуулах чиглэл 

 

Зорилго: Суралцагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн   ерөнхий шалгалтад бэлтгэх, шалгалт өгөх сэтгэл зүйн бэлтгэл хангахад оршино.

Ерөнхий зохион байгуулалт

  • Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын болон лицей ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагчдыг спорт эсвэл урлаг танхимд нэгдсэн зохион байгуулалттайгаар элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулдаг хэлбэрээр явуулна.
  • Математик, нийгмийн ухаан, монгол хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчид оролцоно.
  • Математик, нийгмийн ухаан, монгол хэлний хичээлийн шалгалт 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болно.

    а.  Математик              09:00 -10:40  завсарлага 40 минут

    б.  Монгол хэл            11:20- 12:40  завсарлага  40 минут

    в.  Нийгмийн ухаан    13:20- 14:40

     

  • Шалгалтын үйл ажиллагааны явцад нийслэлийн Боловсролын газрын болон дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд хуваарилагдсан сургууль дээр хяналт тавин ажиллана.

 

Дүүргийн боловсролын хэлтэс

 

  • Шалгалтын үнэлгээний дүнг эхний шатны дүнтэй харьцуулж, ахисан түвшинг тогтоож, нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэн өгнө.
  • Шалгалтын бэлтгэл ажлын явц, үр дүнг тооцон ажиллана.
  • Уралдаан зохион байгуулах чиглэлийг сургуулиудад хүргэж, бэлтгэл ажлыг бүрэн хангуулсан байна.
  • Судлагдахуун бүрээр даалгаврын гүйцэтгэлд хяналт шинжилгээ хийнэ.

 

Бэлтгэл ажлын хүрээнд

 

  • Дүүрэг дотроо сургалтын менежерүүдийг сэлгэн шалгалтыг зохион байгуулна.
  • Томилогдон ажиллах менежерүүд дүүргийн Боловсролын хэлтсээс битүүмжилсэн сэдвийг 06:30 цагт хүлээн авч, хуваарилагдсан сургууль дээр 07:30 цагт очсон байна.
  • Шалгалт эхлэхээс 30 минутын өмнө сурагчдыг шалгалт авах байранд оруулж, суулгасан байна.
  • Хянагч, ажлын хэсгийн хамтаар хяналтын тооны дагуу суралцагчдын нэрсийг гаргаж, шифрлэнэ.
  • Сургууль нь шалгалтын байрыг урьдчилан бэлтгэж, шалгалт явагдах орчинг бүрдүүлсэн байна.
  • Томилогдон очсон менежерүүдийг хамтран ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангаж ажиллана.
  • Математикийн хичээлийн шалгалтыг ердийн ба гүнзгийрүүлсэн ангиллаар авах тул гүнзгийрүүлсэн ангийн сурагчдыг тухайн зааланд тусад нь суулгахаар зохион байгуулна.
  • Шалгалт авах заалны үүдэнд туслах багшийг ажиллуулна. Шаардлагатай тохиолдолд сурагчдад тусламж үзүүлнэ.
  • Шалгалт авах зааланд өсгөгч, микрофон байрлуулсан байна.
  • Сургуулийн эмч эмийн сан бэлтгэсэн байна.
  • Ариун цэврийн өрөө, цайны газрыг стандарт шаардлагын түвшинд ажиллуулж, сурагчдыг эрүүл аюулгүй халуун хоолоор үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

 

                                          Шалгалт зохион байгуулах

  • Тухайн сургууль дээрх ажлын хэсэг шалгалтын сэдвийн битүүмжлэлийг шалган задалж, сэдвийг сурагчдын тоогоор олшруулан тараана.
  • Шалгалтын сэдвийг тарааж дууссаны дараа шалгуулагчдад шалгалтын үргэлжлэх хугацааг зарлан цагийг тооцож эхэлнэ.
  • Хянагч багш, сурагчдын нэрсийг шифрлэсний дараа үнэлгээний хуудсыг хэрхэн бөглөх зааварчилгааг өгнө. Үүнд:
    1. Үнэлгээний хуудсанд бичигдсэн санамжийг унших
    2. Сонгосон хувилбараа бөглөх
    3. Сурагч өөрийн шифрээ бөглөх
    4. Сургуулийн кодоо бөглөх
    5. Хүйсээ бөглөх
    6. Ангийг бөглөх
    7. Бүлгээ сонгож бөглөх хэрэгтэй г.м
  • Хэрэв шалгуулагч тогтоосон хугацаанаас өмнө даалгаврыг гүйцэтгэсэн бол шалгалтын хугацаа дуустал материалаа хянаж хүлээнэ.
  • Шалгалтын цаг дуусмагц шалгуулагчдын материалыг ширээний баруун гар талын буланд үлдээж, үнэлгээний хуудсыг шалгагч багш хураан авч, шалгалтын ажлын хэсгийн ахлагчид хүлээлгэн өгнө.
  • Хяналт тавих үедээ шалгалтын явцад хэт чанга ярих, гар утас хэрэглэх, заал дундуур явах зэргээр шалгалтын үйл ажиллагаанд саад болохыг хориглоно.
  • Үнэлгээний хуудсыг урьдчилан бэлтгэсэн дугтуйд битүүмжлэн сургуулийн менежерээр баталгаажуулан, дүүргийн Боловсролын хэлтэст хүлээлгэн өгнө.
  • Шалгалтын явцын талаар менежерүүд тэмдэглэл хөтлөн, шалгалтын материалд хавсарган ирүүлнэ.
  • Шалгалтын явцад бодлогын хураамж, томъёо, тооны машин, гар утас ашиглахыг хориглох ба 3 хүртэл удаа анхааруулга, сануулга өгч, шаардлагыг хүлээн авахгүй байгаа тохиолдолд шалгуулагчийг танхимаас гаргаж, үнэлгээний хуудсыг хүчингүйд тооцно.

 

 

Холбогдох утас:  70113032, 94016262, 95131520, 99254548 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ