ӨСВӨР ҮЕИЙНХЭНД АМЬДРАХ УХААН ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТЫН УДИРДАМЖ
ОГНОО : 2018/03/22 УНШСАН: 1160

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 08.30-17.00 цаг хүртэл нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд сургалттай. Иймд бүх сургуулийн нийгмийн ажилтнууд хоцролгүй цагтаа ирэхийг албан ёсоор мэдэгдэж байна.

Жич: Бүх дүүргийн боловсролын хэлтэс болон сургуулийн захирал нарт мэдэгдсэн болно.

 

ӨСВӨР ҮЕИЙНХЭНД АМЬДРАХ УХААН ЭЗЭМШҮҮЛЭХ

СУРГАЛТЫН УДИРДАМЖ

 

 Үндэслэл: Нийслэлийн хэмжээнд 2017 онд өсвөр насныханд чиглэсэн чөлөөт цаг өнгөрүүлэх 18 усан спортын төв, 37 чийрэгжүүлэх клуб, 22 хүүхдийн зуслан, 22 спорт цогцолбор, 50 сургалтын төв, 44 үзвэр үйлчилгээний газар, 7 кино театр, 23 мөсөн гулгуурын, 134 спорт талбай байна. Гэтэл нийслэл хот 13-18 насны 53700 хүүхэд байгаагаас 30 хүрэхгүй хувь нь эдгээр газар төвүүдээр чөлөөт цагаа өнгөрүүлж байна. Иймд хүүхэд өсвөр үеийнхний дунд урлаг соёлын үйл ажиллагаа, уралдаан тэмцээн болон хичээлээс гадуурх ажил үйлчилгээ зохион байгуулах нь хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр хүүхдийг бие даах болон амьдрах ухааны мэдлэг, чадвар олгох, ажил мэргэжлийн ач холбогдлыг ойлгуулах нь чухал байна.

Зорилго: Өсвөр насны хүүхдийн сурч хөгжих хэрэгцээг тодорхойлж амьдрах ур чадварыг эзэмшүүлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх сэдэл төрүүлэх, мэргэжлийн онцлог хэрэгцээг таниулах, бие даан сурч боловсрох чадварыг төлөвшүүлэхэд оршино.

Хугацаа:  2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 08.30-17.00

Хаана: Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хурлын их танхимд

Хамрах хүрээ: Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд

Хамтран зохион байгуулагч: НБГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар

Сургалтын хөтөлбөр

Сэдэв

Агуулга

1

Ажлын байран дээрээ сэтгэл санаагаа өөдрөг байлгаж бүтээмжтэй ажиллах

Өөдрөг хандлага ба амьдралыг үзэх үзэл мэргэжлийн үнэмлэмжээ дээшлүүлэх

2

Ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах нь

Бидний амьдралын үнэт зүйл юу вэ? Бид өөрсдийнхөө үнэт зүйлийн төлөө амьдарч байна уу?

3

Өөрийгөө хөгжүүлэх ба чадвар

Цаг ашиглалт

4

Эерэг сэтгэлгээг хөгжүүлэх

Эерэг сэтгэлгээг хөгжүүлэх орчин бүрдүүлэх

5

Итгэлцэл, хүндэтгэлийг бий болгох

Нэр төрөө эрхэмлэх харилцан хүндлэлтэй байх нөхцөлийг бүрдүүлэх

Хоол, цайны цагтай болно.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ