“АМЖИЛТЫН ГАРАА” УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨМЖ
ОГНОО : 2018/04/06 УНШСАН: 2605

 “АМЖИЛТЫН ГАРААУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨМЖ  

ЗОРИЛГО: Суралцагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, шалгалт өгөх сэтгэл зүйн бэлтгэл хангахад оршино.

 

 ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн бүх бүлгийн сурагчдыг спорт эсвэл урлаг танхимд нэгдсэн зохион байгуулалттайгаар элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулдаг хэлбэрээр явуулна.
  • Математик, нийгмийн ухаан, монгол хэлний хичээлийн шалгалт 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр болно.

    а. Математик- 09:00-10:40  завсарлага 10 минут

    б.  Монгол хэл 10:50- 12:10  завсарлага  30 минут

    в. Нийгмийн ухаан 12:40- 14:00

     

  • Шалгалтын үйл ажиллагааны явцад нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд хуваарилагдсан 5 сургууль дээр хяналт тавьж, тэмдэглэл хөтөлж ажиллана. Хуваарилагдсан сургууль дээрээ 08:50-д очсон байна.
  • Шалгалтыг НБГ-аас гаргасан хуваарийн дагуу сургалтын менежерүүд зохион байгуулна.

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

      Шалгалтын үнэлгээний дүнг өмнөх ЭЕШ-ын үнэлгээний дүнтэй харьцуулж, ахисан түвшинг тогтоож, дүүргийн Боловсролын хэлтэст хүлээлгэн өгнө.

 

ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

 

  1. Дүүргийн боловсролын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ шалгалтын бэлтгэл ажлын явц, үр дүнг тооцоход нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллана.
  2. Дүүргийн Боловсролын хэлтэс зөвлөмжийг сургуулиудад хүргэж, бэлтгэл ажлыг бүрэн хангуулсан байна.
  3. Судлагдахуун бүрээр даалгаврын гүйцэтгэлд хяналт шинжилгээ хийж, зөвлөн туслах ажлыг дүүргийн боловсролын хэлтэс, нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж ажиллана.
  4. II шатны шалгаруулалтыг дүүргийн боловсролын хэлтэс зохион байгуулна.

 

 

ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГУУЛЬ

 

  • Шалгалт эхлэхээс 20 минутын өмнө сурагчдыг шалгалт авах байранд оруулсан байна.
  • Сургууль хяналтын тооны дагуу суралцагчдын нэрсийг гаргаж, хүргэгдсэн шифрээр шифрлэнэ.
  • Шалгалт зохион байгуулах сургууль нь шалгалтын байрыг урьдчилан бэлтгэж, шалгалт явагдах орчинг бүрдүүлсэн байна. /Зааланд хэд хэдэн ханын цаг байна./
  • Томилогдон очсон менежерүүдийг хамтран ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангаж ажиллана.
  • Математикийн хичээлийн шалгалтыг ердийн ба гүнзгийрүүлсэн сургалттай ангиас авах тул гүнзгийрүүлсэн сургалтаар хичээллэдэг сурагчдыг тухайн зааланд тусад нь суулгахаар зохион байгуулна.
  • Шалгалт авах заалны үүдэнд туслах багшийг ажиллуулна. /Сурагчийн бие тавгүйтэх тохиолдолд туслах багшийн хамт эмчид үзүүлэх, сурагч бие засах тохиолдолд туслах/
  • Сургуулийн эмч эмийн сан бэлтгэсэн байна.
  • Ариун цэврийн өрөө, цайны газрыг стандарт шаардлагын түвшинд ажиллуулж, сурагчдыг эрүүл аюулгүй халуун хоолоор үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. /Нэмэлт баг ажиллуулах/

 МЕНЕЖЕРИЙН ҮҮРЭГ

  • Менежерүүд нийслэлийн Боловсролын газрын 505 тоотоос битүүмжилсэн сэдвийг 07:00 цагт хүлээн авч, хуваарилагдсан сургууль дээр 08:00 цагт очсон байна. (1 сургуульд 2 менежер, цогцолбор сургуульд 4 менежер хуваарилагдах ба ахлагчийг тухайн өдөр томилно.)
  • Ахлагч, гишүүний хамт шалгалтын сэдвийн битүүмжлэлийг шалган задалж, сэдвийг сурагчдын тоогоор тараана.
  • Шалгалтын сэдвийг тарааж дууссаны дараа шалгуулагчдад шалгалтын үргэлжлэх хугацааг зарлан цагийг тооцож эхэлнэ.
  • Сурагчдад шифрийг тарааж, үнэлгээний хуудасны баруун гар талын хэсгүүдийг бөглөх зааварчилгааг өгнө. Үүнд:
    1. Үнэлгээний хуудсанд бичигдсэн санамжийг унших
    2. Сонгосон хувилбараа бөглөх
    3. Хяналтын 10 оронтой хэсэгт сурагч өөрийн шифрээ бөглөх
    4. Сургуулийн кодоо бөглөх
    5. Хүйсээ бөглөх
    6. Ангийг бөглөх
    7. Бүлгээ сонгож бөглөх хэрэгтэй.
  • Хэрэв шалгуулагч тогтоосон хугацаанаас өмнө даалгаврыг гүйцэтгэсэн бол шалгалтын хугацаа дуустал материалаа хянаж хүлээнэ.
  • Шалгалтын цаг дуусмагц шалгуулагчдын материалыг ширээний баруун гар талын буланд үлдээж, үнэлгээний хуудсыг шалгагч багш хураан авч, шалгалтын ажлын хэсгийн ахлагчид хүлээлгэн өгнө.
  • Хяналт тавих үедээ шалгалтын явцад хэт чанга ярих, гар утас хэрэглэх, заал дундуур явах зэргээр шалгалтын үйл ажиллагаанд саад болохыг хориглоно.
  • Үнэлгээний хуудсыг урьдчилан бэлтгэсэн дугтуйд битүүмжлэн сургуулийн менежерээр баталгаажуулан, НБГ-ын 505 тоотод хүлээлгэн өгнө.
  • Шалгалтын явцын талаар менежерүүд тэмдэглэл хөтлөн, шалгалтын материалд хавсарган ирүүлнэ.
  • Үлдсэн материал болон үнэлгээний хуудсыг шалгалтын тэмдэглэлдээ тэмдэглэн буцаан, бусад материалтай хамт битүүмжлэн ирүүлнэ.
  • Шалгалтын явцад бодлогын хураамж, томъёо, тооны машин, гар утас ашиглахыг хориглох ба 3 хүртэл удаа анхааруулга өгч, шаардлагыг хүлээн авахгүй байгаа тохиолдолд шалгуулагчийг танхимаас гаргаж, үнэлгээний хуудсыг хүчингүйд тооцно.

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 94016262, 99254548, 95131520 дугаараас лавлана уу.

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Шинэ мэдээ