ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2018/03/06 УНШСАН: 919

ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд  боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх  явцыг  эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн сайжруулах, ололт амжилт сайн туршлага, технологийг  сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2018 оны 2 сарын 22-оос 3 сарын 05-ны өдрүүдэд ХУД-ийн 52-р сургууль, СБД-ийн 16-р сургууль, БЗД-ийн Хишиг сургууль, БХД-ийн Хангай цогцолбор сургууль, СХД-ийн 12-р сургууль дээр ажиллалаа.

Тус зөвлөн туслах ажлын хүрээнд 55 багшийн хичээлд сууж, 262 багшид нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах, сургалтын орчин бүрдүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, ахиц амжилтыг тооцох талаар зөвлөн тусаллаа. 99 сурагчаас түүвэр шалгалт авч хяналт шинжилгээ хийлээ.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ