“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ СУРАГЧ” ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
ОГНОО : 2018/05/30 УНШСАН: 686

 

        НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ СУРАГЧ” ШАГНАЛ ГАРДУУЛАХ

ЁСЛОЛЫН  АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Суурь, бүрэн дунд боловсролын сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн дүүрэг, нийслэл, улсын чанартай олимпиадууд зохион байгуулагдсан.

Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдыг шагнах Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит Нийслэлийн шилдэг сурагч шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр нийслэлийн Хангарьд ордонд боллоо.

2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуульд 247960 сурагч суралцаж байна.

Улсын төрөлжсөн олимпиад гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж сургуулийн олимпиадад 72000 сурагч, дүүргийн олимдиадад 28809 сурагч, нийслэлийн олимпиадад 4730 сурагч, улсын олимпиадад 153 сурагч тус тус оролцсон.

Төрөлжсөн олимпиад нь 11 төрөл, 68 ангиллаар явагдаж сургууль, дүүрэг, нийслэлийн аварга болсон сурагчид дараагийн шатны улсын олимпиадад амжилттай оролцсон төдийгүй ази, олон улсын олимпиадад медальт байранд шалгарлаа.

Улсын олимпиадад 12 дугаар ангийн 15 төрлөөс 10 төрөлд нь нийслэлийн сурагчид тэргүүн байрт шалгарсан амжилтаар энэ хичээлийн жилийг үдэж байна. 

 “Шилдэг сурагч” болсон сурагчид:

1. Энхболдын Энхбазар              Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Дизайн технологийн хичээлийн хотын олимпиадын аварга

2. Болдбаатарын Оргил              Баянзүрх дүүргийн “Шинэ монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Дизайн технологийн хичээлийн хотын олимпиадын аварга

3. Цэрэнбатын Тэмүүлэн            Баянзүрх дүүргийн Глобал сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Дүрслэх урлагийн хичээлийн хотын олимпиадын аварга

4. Серикболатын Айдын              Баянзүрх дүүргийн Глобал сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Авто загварын төрлийн хотын олимпиадын аварга

5. Оргойн Өнөболд                      Баянзүрх дүүргийн Шинэ монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Усан загварын төрлийн хотын олимпиадын аварга

6. Гантөгсийн Билэгт                   Сүхбаатар дүүргийн ӨЗБЛАСургуулийн 12 дугаар ангийн сурагч, Нисэх загварын төрлийн хотын олимпиадын аварга

7. Бямбажаргалын Амарболд     Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Физикийн хичээлийн хотын олимпиадын аварга

8. Сарангэрэл Сумъяажав          Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Физикийн хичээлийн улсын олимпиадын аварга

9. Батсайхан Батмэнд                 Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Мэдээлэл зүйн хичээлийн хотын олимпиадын аварга

10. Амар Нямдаваа                      Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч, Мэдээлэл зүйн хичээлийн улсын олимпиадын аварга

11. Галбадрах Алтайхүү             Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Англи хэлний хичээлийн хот, улсын олимпиадын аварга

12. Ринчинмядаг Энхболд          Баянзүрх дүүргийн Монгол тэмүүлэл сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга

13. Амгаланбаатар Жавхлан      Баянзүрх дүүргийн Шилдэг сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Англи хэлний хичээлийн улсын олимпиадын аварга

14. Баярсайханы Баярмаа          Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга

15. Ган-Өлзий Одонтуяа             Баянгол дүүргийн Ромашка сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга

16. Баярдалай Түвшинзаяа         Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Орос хэлний хичээлийн улсын олимпиадын аварга

17. Ганбаатарын Ариунхишиг     Баянгол дүүргийн Радуга  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Орос хэлний хичээлийн улсын олимпиадын аварга

18. Мөнхбатын Өнөболд             Сүхбаатар дүүргийн 1 дүгээр  сургуулийн 10 дугаар ангийн сурагч, Математикийн хичээлийн хот, улсын олимпиадын аварга

19. Сандагсүрэн  Хас-Ананд       Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Химийн хичээлийн хотын олимпиадын аварга

20. Гантөмөр Нямцэцэг               Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Монголхэлний хичээлийн хотын олимпиадын аварга

21. Бямбаагийн Билгүүн              Сүхбаатар дүүргийн Болор сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Биологийн хичээлийн хот, улсын олимпиадын аварга

 22. Доосүрэн Гэрэлсүрэн           Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Нийгмийн хичээлийн хотын олимпиадын аварга

23. Гантөмөр Сугаррагчаа           Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Газарзүйн хичээлийн улсын олимпиадын аварга

24. Бахдал Мандуул                    Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Газарзүйн хичээлийн хотын олимпиадын аварга

25. Энхтүвшин Энх-Эрдэнэ        Баянзүрх дүүргийн Эмпати сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Түүхийн хичээлийн хотын олимпиадын аварга

Шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг хааж нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга: “Хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлж, нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөсөн сурагчид та бүхэндээ баяр хүргээд сурлагын өндөр амжилт хүсье. Энэ шагнал нэг талаар урамшуулал боловч, нөгөө талаар хариуцлага дагаж байгаа юм шүү.” гэж онцоллоо.



Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ