Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд сургалтад хамрагдав
ОГНОО : 2018/03/19 УНШСАН: 569
Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Газар хөдлөлтийн гамшиг ба хариуцлагатай иргэн” сэдэвт олон нийтийн нээлттэй лекцийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Нийслэлийн Онцгой Байдлын газрын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд өнөөдөр зохион байгуулсан олон нийтэд зориулсан нээлттэй лекцэнд нийслэлийн ЕБС-иудын 200 гаруй захирлал хамрагдан газар хөдлөлтийн гамшгийн тухай ерөнхий ойлголт, олон улсын туршлага, болзошгүй гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар мэдлэг, ойлголтыг авсан юм. 
Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү оролцсон ба илтгэлийг “Газар хөдлөлтийн гамшигт бэлэн байдлаа хангадаг хариуцлагатай иргэнийг бэлтгэх нь”, “Үндэсний резилиенс чадвар иргэн бүрээс хамаарна” зэрэг сэдвээр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, Резилиенс хамтарсан судалгааны төвийн дарга, доктор С.Баттулга нар тавьсан бол Японы Опен их сургуулийн профессор доктор Юмико Нара “Гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн хүчийг ашиглах нь” сэдвээр илтгэл тавьж, газар хөдлөлтийн гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул, гамшгийн үед хэрхэн бэлэн байх талаар Японы гамшгийн сургамжаас хуваалцлаа.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ