“ШИНЭЛЭГ САНАА” УРАН БҮТЭЭЛИЙН АНХДУГААР НААДАМ
ОГНОО : 2018/02/05 УНШСАН: 1175
                                                                                        БАТЛАВ 
                                                      МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВИЙН 
                                                      ЗАХИРАЛ                                            Д.УРАНБИЛЭГ 


НИЙСЛЭЛИЙН  ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН  ДҮРСЛЭХ  УРЛАГ ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛАХ “ШИНЭЛЭГ САНАА”  УРАН БҮТЭЭЛИЙН АНХДУГААР НААДАМ, ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ

Зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлаг, дизайн технологийн  багш нарын авьяас билэг, уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах дэмжих, харилцан суралцах, чадварлаг уран бүтээлч багш нарыг нээн илрүүлэхэд оршино.
Бүтээлийн сэдэв:  Чөлөөт 
Хамрах хүрээ: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлаг дизайн технологийн багш нар 
Оролцох төрөл: Дүрслэх урлаг, уран зураг, медиа урлаг, уран баримал, ардын урлаг, чимэглэх урлаг, орчин үеийн урлаг      
                                               
Бүтээлд тавигдах шаардлага: 
1. Бүтээлийн бүрэн төгс гүйцэтгэлийг анхаарна 
2. Бүтээлийн будаг хатсан байх  
3. Бүтээлийн ард бүтээлийн сэдэв, нэр, хэмжээ, материалыг дэлгэрэнгүй бичсэн байх 
4. Хэмжээ чөлөөтэй 
5. Өөрийн овог нэр, нас, хүйс, хаяг, и-мэйл хаяг, утасны дугаар тодорхой бичсэн байх  шаардлагатай
6. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг 

Шагнал урамшуулал:
1. Гранпри 1 уран бүтээлч багш  
2. Дүрслэх урлагийн 6 төрөл тус бүрээс  уран бүтээлч 6 багш 
   
Шагнал: 

1.“Гранпри” шагнал 1 уран бүтээлч багш Монголын Хүүхдийн Урлан Бүтээх  Төвийн “Орд” арт галлерейд үзэсгэлэнгээ гаргах эрх, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

2.6 төрлөөс шалгарсан уран бүтээлч 6 багш тус бүр Өргөмжлөл, үнэ бүхий зүйл 

Тухайн уран бүтээлчдийг хэвлэл мэдээлэл болон олон нийтэд таниулах сурталчлах ажлыг Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв “Орд” арт галлерей хариуцана.

Шүүгчид: Шүүгчийн бүрэлдэхүүнд урлаг судлаач, уран бүтээлч, урчуудын эвлэлийн тэргүүлэгч гишүүдээс багтсан 5 хүний бүрэлдхүүнтэй баг ажиллана.  
Бүтээлийг хүлээн авах хугацаа: 2018 оны 03 дугаар сарын 20 наас 04 дүгээр сарын 05-ны өдрийн 09.00 - 14.00 цаг хүртэл Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд хүлээн авна. 
Үзэсгэлэнгийн нээлт : 2018 оны 04 дүгээр сарын 13-ны 15.00 цагт  Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “ОРД” art  үзэсгэлэнгийн танхимд болно. 
Жич: Шалгаруулалтыг үзэсгэлэнгийн нээлтийн өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 13 өдөр зарлаж шагналыг гардуулна
Үзэсгэлэнгийн үргэлжлэх хугацаа: 04 дүгээр сарын 13 наас - 20-ны хооронд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “ОРД” art  үзэсгэлэнгийн танхимд гарна.
Үе шаттайгаар зохиогдох ажлууд:  Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд
 
1. Таталбар зургийн өдөрлөг 2018 оны 04 дүгээр сарын 16-нд 14.00- 16.00 цагийн хооронд  

2. Шалгарсан 1 уран бүтээлч багшийн  уран бүтээлийн лекц 2018 оны 04 дүгээр сарын 17 ны 14.00 цагаас 

Холбогдох утас: 98115552, 99912691,96677432  утсаар холбогдон бүтээлээ өгнө. 


 
 Зохион байгуулагч:
         МОНГОЛЫН ХҮҮХДИЙН
         УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

 Дэмжигч байгууллага:
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
 

                                                                                                            
Сэтгэгдэл
Шинэ мэдээ