Дүүргийн физикийн олимпиад 2018 оны 02 дугаар сарын 10-нд зохион байгуулагдлаа
ОГНОО : 2018/02/15 УНШСАН: 2749
Дүүргийн физикийн олимпиад 2018 оны 02 дугаар сарын 10-нд зохион байгуулагдлаа. Уг олимпиадад 7 ангиллаар 3000 гаруй сурагчид, 72 багш оролцож 450 гаруй багш, сурагчид нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авлаа. Энэ жилийн багш нарын материалыг нийслэлийн Боловсролын газарт татан төвлөрүүлж МУБИС, ШУТИС, Монголын физикийн олимпиадын хороотой хамтран засах ажлыг зохион байгууллаа. Энэ дашрамд дүүргийн олимпиадыг зохион байгуулсан 97, 15, 42, 113, 11, 17, Боловсрол цогцолбор, Голомт цогцолбор сургуулиудын хамт олонд баярласан талархснаа илэрхийлж байна. Нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авсан багш сурагчдад амжилт хүсье.
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ