“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН-II БОЛЛОО.
ОГНОО : 2018/01/11 УНШСАН: 602

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН-II  БОЛЛОО.

 

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дүгээр заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 3.2.1 дүгээр  заалт, БСШУС-ын сайдын “Үндэсний чуулган зохион байгуулах, зардал батлах тухай” 2017 оны А/391 дугаар тушаалыг үндэслэл   үндэсний зөвлөгөөн 2018 оны 01 дүгээр сарын 8,9-ний өдрүүдэд “Corporate” зочид буудлын их танхимд амжилттай зохион байгуулагдлаа. 

Уг зөвлөгөөнд сургуулийн өмнөх боловсролын салбарын багш, ажилтан, судлаач, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, цагдаа, мэргэжлийн хяналт, орон нутгийн захиргаа, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн захиргааны байгууллага, гэр бүл, иргэний болон олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбогдох яамд, тус яамны харьяа байгууллагуудын төлөөлөл  нийт 1000 хүн оролцлоо. Нийт бүрэлдэхүүний 57.9-ийг нийслэлийн төлөөлөгч эзэлсэн байна. Тодруулбал:

Дүүргийн нэр

Оролцогчдын тоо

Нийт

Нийслэлийн төлөөлөл

Төрийн өмчийн цэцэрлэг

Төрийн бус өмчийн цэцэрлэг

Хүүхэд харах үйлчилгээ

Эцэг эхийн төлөөлөл

1

Багахангай

6

3

2

 

 

1

2

Багануур

14

3

9

 

 

2

3

Баянгол

74

3

34

24

3

10

4

Баянзүрх

106

3

40

50

3

10

5

Налайх

18

3

7

2

3

3

6

Сүхбаатар

60

3

33

11

3

10

7

Сонгинохайрхан

81

3

44

21

3

10

8

Хан-Уул

73

3

29

28

3

10

9

Чингэлтэй

51

3

29

9

 

10

10

Төмөр зам

9

 

9

 

 

 

11

Төрийн байгууллага

87

 

 

 

 

 

Нийт

579

27

236

145

18

66

381

 

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг тогтвортой нэмэгдүүлэх зорилгын хүрээнд салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх оновчтой арга замыг хамтран дэвшүүлж, сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог эрчимтэй, хариуцлагатай, үр ашигтайгаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг зөвлөгөөнөөр дараах чиглэлийн асуудлыг хэлэлцлээ.

  1. Монгол Улсын боловсролын тогтолцоон дахь сургуулийн өмнөх боловсрол
  2. Сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн орчин, хэрэгжилт
  3. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр, стандарт, хүртээмж, чанар, орчин
  4. Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо, багшлах боловсон хүчний нийгмийн асуудал, ёс суртахууны хандлага, төлөвшил
  5. Бага насны хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого, хэрэгжилт
  6. Боловсролын тогтолцоонд гэр бүлийн оролцоо, үүрэг, хариуцлага
  7. Бага насны хүүхдийн эрүүл аюулгүй байдал, хоол тэжээлийн хангамж
  8. Хүүхэд харах үйлчилгээний эрх зүйн орчин, хэрэгжилт
  9. Бага насны хүүхдийн хөгжилд олон нийтийн хамтын ажиллагаа

 

Зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу эхний буюу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дээрх ерөнхий агуулгыг  нарийвчилсан доорх сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ.

  1. Тогтвортой хөгжил ба сургуулийн өмнөх боловсролын өнөөгийн байдал, цаашдын зорилт
  2. Сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн орчин, хүртээмж, чанар
  3. Багшийн хөгжил, ёс зүй, багшлах боловсон хүчин бэлтгэж буй байдал, цаашдын зорилт
  4. Сургуулийн өмнөх боловсролын стандарт, хөтөлбөр, орчин
  5. Бага насны хүүхдийн хөгжил хамгаалал ба гэр бүлийн боловсрол
  6. Бага насны хүүхдийн эрүүл аюулгүй байдал, хоол тэжээлийн хангамж

 

 

Зөвлөгөөний 2 дахь өдрийн эхний хагаст салбар хуралдаан зохион байгуулагдлаа.

Салбар-1: Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр, сургалтын чанар, нийгмийн асуудал

Салбар-2: Сургалтын хөтөлбөр, орчин, хүүхэд харах үйлчилгээ

Салбар-3: Урлаг, биеийн тамир, сэтгэх чадвар

Салбар-4: Хүүхэд төлөвшил, арга барил, эцэг, эхийн оролцоо

Салбар-5: Хүүхэд хамгаалал, хоол, орчин

Салбар-6: Орон нутаг, мэргэжлийн болон олон улсын байгууллага, цэцэрлэг

Салбар хуралдааны үйл ажиллагааны бүтэц:

  1. Хэлэлцэх асуудлын талаарх бичил илтгэл, танилцуулга хийх;
  2. Үзэсгэлэн, цэцэрлэгүүдийн үзүүлэх ажил зохион байгуулах;
  3. Салбар хуралдаанаас тухайн асуудлаар зөвлөмжид санал гаргаж, дүгнэлтээ нэгтгэн хэлэлцэх;
  4. Үдээс хойш нэгдсэн хуралдаанд танилцуулах слайд, фото бэлтгэх;
  5. Багшийн ёс зүйн дүрмийн төслийг хэлэлцэх.

 

Салбар хуралдааны үндсэн үйл ажиллагаа (танилцуулга, үзүүлэх ажил, үзэсгэлэн)-г доорх хуваарийн дагуу нийслэл,дүүргийн боловсролын хэлтсийн холбогдох мэргэжилтэн, цэцэрлэгийн удирдлага, багш нар хариуцан зохион байгууллаа. 

 

 

 

Салбар хуралдааны дугаар ба чиглэл

Чиглүүлэгч

Яамны зохицуулагч

Байрлал

Үзэсгэлэн гаргах дүүрэг

Оролцогч

1

Багшийн хөгжил

СӨБС-ийн илтгэл

СӨБС

СӨББГ-ын мэргэжилтэн Г.Амирда

МУБИС

ХУД

165 хүн

2

Стандарт, хөтөлбөр, ХХҮ

БХ-ийн илтгэл

БХ

СӨББГ-ын мэргэжилтэн Н.Оюунбат

МУБИС-ийн БС

БЗД

165 хүн

3

Хүүхдийн хөгжил

БХ, СӨБС-ийн илтгэл

СУИС

НБГ-ын мэргэжилтэн А.Гантулга, Т.Олоннэмэх

СУИС

ЧД

165 хүн

4

Гэр бүл

“Гэр бүл” сэтгүүлийн редакц

“Гэр бүл” сэтгүүл

СӨББГ-ын мэргэжилтэн Л.Отгонсүрэн

БМДИ

БГД

165 хүн

5

Аюулгүй байдал

ШУТИС-ийн илтгэл

ШУТИС

СӨББГ-ын мэргэжилтэн Ө.Ганболд

НБГ-ын мэргэжилтэн Энхтайван

ШУТИС

СБД, НД

165 хүн

6

Хамтын ажиллагаа

Нийслэлийн ИТХ (НБГ)

НБГ-ын мэргэжилтэн З.Болормаа

Г.Мөнхзаяа

МУИС

СХД

165 хүн

 

Хариуцах чиг үүргийн хүрээнд  Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд дараах салбар хуралдааныг удирдан зохион байгуулсан болно.

Салбар хуралдааны дугаар

Салбар хуралдааны нэр

Яамны зохицуулагч

III

Хүүхдийн хөгжил

НБГ-ын мэргэжилтэн Т.Олоннэмэх А.Гантулга

IV

Аюулгүй байдал

 

НБГ-ын мэргэжилтэн Б.Энхтайван

VI

Хамтын ажиллагаа

 

НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг

Мэргэжилтэн

З.Болормаа

Г.Мөнхзаяа

“Хамтын ажиллагаа” VI салбар хуралдааныг НИТХ-ын НХХ –ны дарга Д.Мөнхжаргал, НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг нар удирдсан бөгөөд БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга С.Болормаа, НБГ-ын дарга Ж.Гантулга, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нар оролцлоо. Нэгдсэн болон салбар хуралдааны үйл ажиллагааг “MNB”, “Монгол” HD, телевизээр сурталчилсан.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ” үндэсний зөвлөгөөний  зорилгоо хангасан болохыг дараах судалгааны дүн харуулж байна. 

Асуулгын чиглэл

Маш сайн, сайн

Дунд зэрэг

Зөвлөгөөний зохион байгуулалт

 

95

3

Нэгдсэн илтгэлүүдийн агуулга оновчтой эсэх

 

97

5

Нэгдсэн илтгэлүүдийн чанар үр дүн

 

94

6

Асуулт хариултын цаг хангалттай эсэх

 

90

10

Салбар хуралдааны агуулга, зохион байгуулалт

 

96

4

Салбар хуралдааны илтгэлүүдийн чанар, үр дүн

 

98

2

Зөвлөгөөний үр дүн, ач холбогдлыг үнэлнэ үү.

 

100

 

 

Зөвлөгөөний төгсгөлд салбар хуралдаанаас гарсан саналуудад үндэслэсэн  зөвлөмжийн төслийг боловсруулан оролцогчдоор хэлэлцүүлсэн болно.

Төсөл

 

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ЗӨВЛӨМЖ

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх оновчтой арга замыг хамтран дэвшүүлж,  сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог эрчимтэй, хариуцлагатай, үр ашигтайгаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөлдөн чуулсан БИД:

  • Хүүхдийн эрхийн конвенц, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг эш үндэс болгож,
  • Ургаас эхлэн зургаа хүртэлх нас бол хүний бие бялдар, оюун санаа, нийгэмшихүйн хөгжлийн суурь тавигдаж, хүн төрх төлөвшдөг хамгийн чухал үе шат болохыг хүлээн зөвшөөрч,
  • Бага насны хүүхдийн хөгжилд гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, цагдаа, мэргэжлийн хяналт, хоол тэжээл, нийгмийн хамгаалал, орон нутгийн захиргаа, хэвлэл, мэдээлэл, иргэний нийгэм, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг сайшаан дэмжиж дараах зөвлөмжийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр санал нэгдэж байна.

 

 

  1. БАГШИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭНД
    1. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгт хөгжим, биеийн тамир, хувилбарт сургалт, ээлжийн багш заавал ажиллуулах, арга зүйчийн эрх, үүргийн тухай заалт оруулах;
    2. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгийн хэв шинж, хувилбарт сургалтын төрөл хэлбэрийг оновчтой тодорхойлох, байгууллагын цэцэрлэгийн тухай заалтыг шинэчлэх;
    3. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг тус хуульд нэгтгэж боловсруулах;
    4. Цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх;
    5. Сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмыг шинэчлэн боловсруулж, багшид анги даалт, кабинетийн нэмэгдэл олгох шийдвэр гаргах;
    6. Цэцэрлэгийн багш бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хөтөлбөрүүдийг шинэчлэх;
    7. Цэцэрлэгийн туслах багш, хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа иргэнд мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Сургуулийн өмнөх боловсролын сургууль хамтран боловсруулж, хэрэгжүүлэх;
    8. Хүүхэд хөгжүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомын үйлдвэрлэлийг хөгжүүлж, шаардагдах зардлыг цэцэрлэгийн төсөвт нэмж тусгах;
    9. Цэцэрлэгийн эрхлэгчийн цалингийн шатлалыг ЕБС-ийн захиралтай ТҮБД-7, цэцэрлэгийн арга зүйчийнхийг ЕБС-ийн сургалтын менежертэй ТҮБД-6, туслах багшийнхыг дотуур байрны багштай ТҮБД-3 тай тус тус ижил болгох;
    10. Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавих шаардлагад 10 –аас дээш жил ажилласан байхаар тусгах;
    11. Цэцэрлэгийн багш ажлын байран дээр хөгжих, эрдмийн болон мэргэжлийн зэрэг цол хамгаалахад СӨБС-иас дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хамтын ажиллагааг бий болгох;
    12. Багш нарыг компьютерээр хангах;
    13. Арга зүйч нарын цалинг нэмэгдүүлэх, шатлал ахиулах, амралтын хоногийг багш нарынхтай адил 48 хоног болгох;
    14. Илүү цагийг тооцож, нэмэгдэл хөлс болгох;
    15. СӨБ-ын багш нарыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт жилд 1 удаа үнэ төлбөргүй хамруулах.
  2. СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙН ХҮРЭЭНД

     

     

    1. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрт эцэг, эх асран хамгаалагчид гэр бүлийн орчинд бага насны хүүхэд хөгжүүлэх мэдлэг, чадвар, арга барил эзэмших агуулгыг тусгах;
    2. Үндэсний хэл, соёл, ахуйн уламжлал, ёс заншлыг хүүхдэд эзэмшүүлэхэд чиглэсэн агуулгыг нэмж тусгах;
    3. Гэр бүлийн болон аюулгүй байдлын сургалтын хөтөлбөр боловсруулж, албан болон албан бус сургалт зохион байгуулах;
    4. Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг шинэчлэн боловсруулах;
    5. Хүүхдийн чадвар, чадамж, хөгжлийн ахиц, цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг үнэлэх журам тус тус боловсруулж, хэрэгжүүлэх;
    6. Хүүхэд харах үйлчилгээний эрх зүйн баримт бичигт бага насны хүүхдийн боловсрол, хүүхэд хөгжүүлэх агуулга, арга зүй, сургалтын орчны талаар тусгах;
    7. Элсэлтийн шалгалтын шалгуур үзүүлэлтэд нэмэлт хийх (хэл ярианы согоггүй байх, хүүхдэд хайртай чанар зэргийг харгалзах гэх мэт);
    8. Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрт эрүүл хооллолт, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын талаарх агуулгыг нэмж оруулах.

       

       

       

  3. ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭНД
    1. Эцэг, эхчүүдэд бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих чадвар олгох чиглэлийг хувилбарт сургалтын хэлбэрт оруулж, хуульчлах, сургуулийн өмнөх боловсролын тухай хууль дахь эцэг, эх, асран хамгаалагчийн эрх үүргийн тухай заалтыг шинэчлэх;
    2. Эцэг, эхчүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг ургийн үеэс эхлэн хүүхдийн насны үечлэлд нийцүүлэн боловсруулж, албан, албан бус сургалт, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нөлөөллийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах;
    3. Цэцэрлэгээс эцэг, эх асран хамгаалагчтай хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын талаар байгуулах гэрээг шинэчлэх, эцэг, эхчүүдэд чадвар олгох сургалтыг зохион байгуулах, оролцох, үнэлэх, хариуцлага тооцох талаар нэгдсэн заавар боловсруулж, аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газруудад хүргүүлэх;
    4. Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт гэр бүлийн боловсролын агуулга тусгах;
    5. Сургалтын байгуулагад сэтгэл зүйч ажиллуулах;
    6. Бага насны хүүхэдтэй эцэг эхэд улирал бүр ”Эцэг эхийн өдөр“, хүүхдэдээ зориулах цагтай болгох эрх зүйн зохицуулалт хийх.

       

       

       

  4. ШИМ ТЭЖЭЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭНД
    1. Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт бага насны хүүхдэд хоол, шим тэжээлийн боловсрол олгох агуулга тусгах;
    2. Хүүхдэд чиглэсэн эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хяналт тавих;
    3. Цэцэрлэгийн барилгын зураг, төлөвлөлтөд гал тогооны орчин нөхцөлийг мэргэжлийн түвшинд тусгах;
    4. Хүнсний хангамжийн тогтолцоог сайжруулах (хүнсний ложистик, дотоодын хүнсний хангамж, хагас боловсруулсан хүнсний түүхий эдийн хангамжийг бий болгох);
    5. Тогоочийн мэргэжил дээшлүүлэх сургалт, зэргийн нэмэгдэл олгох асуудалд зохицуулалт хийх, тогоочийн ажлын байрны тодорхойлолт, ачааллын нормативыг баталгаажуулах;
    6. СӨБ-ын тухай хуулийн 15.4 – д заасан “Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эх, асран хамгаалагчаас, Нийгмийн халамжийн тухай хуулийн 20.2-т заасан хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ.” хуулийн заалтыг хэрэгжүүлэх.

       

       

       

  5. ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХҮРЭЭНД
    1. “Цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм”, “Цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийг шинэчлэх;
    2. Бага насны хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах хөтөлбөр боловсруулах, хүүхэд хамгааллын хүрээнд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээний байгууллагатай хамтран ажиллах;
    3. Бага насны хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагыг бүрэн камержуулах;
    4. Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, бүлгийн багш, туслах багш, эцэг, эх, асран хамгаалагч нарт зориулсан бага насны хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чадвар эзэмшүүлэх албан, албан бус сургалт зохион байгуулах;
    5. Цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилтны хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод дүрэмд багш ажилтны ёс суртахууны хэм хэмжээ, хүүхэд хамгааллын асуудлыг тодорхой тусгаж, хариуцлага тооцож ажиллах.

       

       

       

  6. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД
    1. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээллэг байдал, төсвийн хяналтыг оновчтой болгох;
    2. Цэцэрлэгийн хоолны чанарт тавих эцэг, эхчүүдийн хяналтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
    3. СӨББ-ын эмчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах;
    4. Цэцэрлэгийн хүнсний хангамжид орон нутгийн болон дотоодын үйлдвэрлэлийн чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах ажлыг дэмжих, эрчимжүүлэх;
    5. Цэцэрлэгт нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хяналт, үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих төрийн болон иргэний хяналтыг сайжруулахад хамтран ажиллах;
    6. Хүүхдийн зохиолчдыг дэмжих аян өрнүүлж, СӨБ-ын хүүхдэд зориулсан үлгэр, телевиз радиогийн цуврал нэвтрүүлгийн цагтай болох;
    7. Монгол хүний зан чанар, ёс зүйг сайжруулахад чиглэсэн агуулга бүхий нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх;
    8. Байгууллагууд цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын талаар боловсролын байгууллагатай хамтын ажиллагааны төлөвлөгөөтэй байх, холбогдох зардлыг байгууллагынхаа төсөвт тусгах

       

       

       

  7. ЗӨВЛӨМЖИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ, ХЯНАЛТ

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь зөвлөмжийг түгээх, холбогдох яам, газар, байгууллагуудтай хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, харьяа байгууллага, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар,  Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нарт чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөмжийн агуулга, хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд сурталчлах үүрэг хүлээнэ. 

Зөвлөгөөнд оролцогч байгууллага нь өөрийн чиг үүргийн хүрээнд зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, агуулга, хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд сурталчлах үүрэг хүлээнэ. 

Сургуулийн өмнөх боловсролын багш нар нь хууль, тогтоомж, батлагдсан хөтөлбөрийн хүрээнд сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхдийн бие бялдар, оюун санаа, сэтгэц нийгэмшихүйн хөгжлийг хангах талаар идэвх санаачилгатай ажиллаж, багшийн ёс суртахууны хэм хэмжээг ямагт баримтлах үүрэг хүлээнэ.

Эцэг, эх, асран хамгаалагч нар нь бага насны хүүхдээ гэр бүлийн орчинд хөгжүүлэх чадварыг заавал эзэмшин цэцэрлэг, сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах үүрэг хүлээнэ.

  

Цаашид дээрх зөвлөмжийг нийтэд танилцуулан  онлайн хэлбэрээр санал авч эцэслэн шийдвэрлэх юм.

Зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсэж Баянгол дүүргийн хөгжмийн багш нар, 95 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд хамтран  “Цэцэрлэгийн багш миний багш” (Ая С.Буянмөнх) дуугаар мэндчилгээ дэвшүүлснээр арга хэмжээ өндөрлөлөө.  

 

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ