Орос хэлний багш нарын анхааралд
ОГНОО : 2018/01/12 УНШСАН: 661
Сурагчдын 2-р улирлын амралтын хугацаа өөрчлөгдсөнөөр дүүргийн олимпиадууд хойшлогдсон билээ. 
Орос хэлний улсын олимпиадын эхний байруудад шалгарсан сурагчдыг ОХУ-д суралцах эрх олгож, холбогдох мэдээллийг жил бүрийн 3 сараас өмнө хүргүүлдэг онцлогыг харгалзан дүүргийн орос хэлний олимпиадыг 2018 оны 1-р сарын 26-нд, нийслэлийн олимпиадыг 2-р сарын эхний 7 хоногт багтаан зохион байгуулах болсныг мэдэгдье! 
Иймд дүүргийн орос хэлний олимпиад зохион байгуулах сургуулиуд удирдамжаа гарган дүүргийн Боловсролын газрын даргаар батлуулан, 1-р сарын 22-24-ны дотор бүртгэлээ хийнэ үү.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ