“ТАМИРЧИН БАГШ” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ОГНОО : 2018/01/30 УНШСАН: 518
СУРГУУЛИЙН ӨМНӨХ  БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН  “ТАМИРЧИН БАГШ” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Нийслэлийн цэцэрлэгүүдийн удирдах ажилтан, багш нарын дунд ”Тамирчин багш- 2018” тэмцээн 2018 оны 1 дүгээр сарын  20-ны өдөр СХД-ийн “Спорт цогцолбор” –т болж  9 дүүргийн 21 баг,  270 гаруй тамирчид ”Хөдөлгөөн-Эрүүл мэнд-Эрч хүч-Эв-Нэгдэл” уриан дор гар бөмбөг, олс таталт, шатрын  төрлөөр  09.00-23.00 цагийн хооронд  хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. 
Тэмцээнийг  Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтэс, Спорт цогцолбор, 101, 111, 113, 226-р цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар хамтран амжилттай зохион байгууллаа. 
Тэмцээн Сонгинохайрхан дүүргийн алдартай тамирчдын   парад жагсаалаар эхэлж    Монгол улсын төрийн далбаа, Сонгинохайрхан дүүргийн туг, СХД-ийн “Спорт цогцолбор”-ын тугийг хүндэтгэлийн индэрт залж, төрийн дуулал эгшиглүүллээ. 
Нээлтийн үйл ажиллагаанд  СХД, БГД, ХУД-ийн Боловсролын хэлтсүүдийн дарга,  НБГ-ын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн З.Болормаа,   дүүргийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд оролцож нийт баг тамирчдад амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүллээ. 
Нээлтийн үйл ажиллагааны үеэр  110, 112, 113-р цэцэрлэгийн  уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлбэр, 105, 125-р цэцэрлэгийн урлагийн тоглолтууд явагдлаа. 
НЭГ. Багийн нийлбэр оноогоор:
I байр:  Баянзүрх дүүргийн баг тамирчид шалгарч шилжин явах цомын эзэн;
II байр: Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид;
III байр: Хан-Уул дүүргийн баг тамирчид тус тус шалгарлаа.
ХОЁР. Гар бөмбөгийн төрөлд 
Удирдлагын баг 
I байр: Т.Баянжаргал ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид                    (Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал) 
II байр: О.Энхтуяа ахлагчтай Хан Уул дүүргийн баг тамирчид (Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал)  
III байр: Б.Байгалмаа ахлагчтай Чингэлтэй дүүргийн баг тамирчид (Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал)  
Шилдэг холбогчоор: Чингэлтэй дүүргийн 70-р цэцэрлэгийн арга зүйч  Б.Байгалмаа;  
Тэгш тоглогчоор: Хан-Уул дүүргийн 219-р цэцэрлэгийн эрхлэгч  О.Энхтуяа тус тус шалгарч цом гардан авлаа. 
Багш нарын баг /эмэгтэй/
I байр: Н.Алтаннаран ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид (Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал)
II байр: Г.Оюунчимэг  ахлагчтай Чингэлтэй  дүүргийн баг тамирчид (Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал)  
III байр: Г.Гантуяа  ахлагчтай Баянгол дүүргийн баг тамирчид (Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал)  
Шилдэг холбогчоор: Чингэлтэй дүүргийн 155-р цэцэрлэгийн багш   Д.Энхчимэг;   
Тэгш тоглогчоор:Сонгинохайрхан дүүргийн 127-р цэцэрлэгийн багш Б.Энхжаргал тус тус шалгарч цом гардан авлаа. 
Багш нарын баг /эрэгтэй/
I байр: Т.Ганзориг  ахлагчтай Баянзүрх дүүргийн баг тамирчид (Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал)
II байр: Б.Жаргалсайхан  ахлагчтай Баянгол дүүргийн баг тамирчид (Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал)  
III байр: Г.Ёндон ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид (Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал)  
Шилдэг холбогчоор: Сонгинохайрхан дүүргийн 84-р цэцэрлэгийн багш   О.Батцэнгэл;   
Тэгш тоглогчоор: Баянгол  дүүргийн 133-р цэцэрлэгийн багш  Б.Жаргалсайхан тус тус шалгарч цом гардан авлаа.
ГУРАВ. Шатрын төрөлд 
Удирдлагын баг
I байр: Баянзүрх дүүргийн 210-р цэцэрлэгийн арга зүйч Г.Бямбарагчаа 
II байр: Хан уул дүүргийн 209-р цэцэрлэгийн эрхлэгч  Ц. Алтантуул
III байр: Налайх  дүүргийн 123-р цэцэрлэгийн арга зүйч С.Пүрвээ нар шалгарч  алт, мөнгө, шагнал, хүрэл медаль,  өргөмжлөлөөр шагнагдлаа.  
Багш нарын баг
I байр: Баянзүрх дүүргийн “Глобал Монтессори” цэцэрлэгийн багш Ц.Болор
II байр: Баянгол дүүргийн 87-р цэцэрлэгийн багш Т.Баярмаа 
III байр: Сүхбаатар дүүргийн 24 -р цэцэрлэгийн багш Д.Нарантуяа нар шалгарч  алт, мөнгө, шагнал, хүрэл медаль,  өргөмжлөлөөр шагнагдлаа.  
ДӨРӨВ. Олс таталтын төрөлд
I байр: Сонгинохайрхан  дүүргийн Ж.Даваажав ахлагчтай баг 
II байр: Баянзүрх дүүргийн П.Нанжид ахлагчтай баг   
III байр: Хан Уул дүүргийн Г.Тунгалаг ахлагчтай баг тамирчид тус тус шалгарч  алт, мөнгө, шагнал, хүрэл медаль,  өргөмжлөлөөр шагнагдлаа.  
Шагналыг Сонгинохайрхан дүүргийн Боловсролын Хэлтсийн дарга А.Дүүдээ, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорол, Нийслэлийн боловсролын газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн З.Болормаа, СХД-ийн СӨБ хариуцсан мэргэжилтэн Л.Чулуунцээл нар гардууллаа.
Зохион байгуулсан:
101-р цэцэрлэгийн эрхлэгч Ч.Анхтуяа 
111-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Оюунжаргал 
113-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Нарангэрэл 
226-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.Алтанчимэг 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ