БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ОГНОО : 2018/10/11 УНШСАН: 178

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТСЭЭС САНААЧЛАН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРТАЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2018-2019 оны хичээлийн жилийн дүүргийн зорилго, зорилт, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй арга туршлага, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх онцлог, шинэлэг үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх харилцан санал солилцох зорилгоор 10 судлагдахууны  чиглэлээр  нийт  1658 багшийг хамруулан 6 удаагийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Уулзалт хэлэлцүүлгээр БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа “Боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2018-2019 оны хичээлийн жилийн дүүргийн зорилго, зорилт, багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх онцлог, шинэлэг үйл ажиллагаа” сэдвээр, ААНТБ хариуцсан мэргэжилтэн Б.Амгалан “Суурь, бүрэн дунд боловсролын түвшинд сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй арга туршлага, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр хийгдэж буй онцлог ажлууд” сэдвээр мэдээлэл хийж  мэргэжлийн багш нарын санал бодол, үгийг сонсож халуун дотно ярилцлага өрнүүлсэн үр дүнтэй ажил боллоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ