НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР, БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД “СМАРТ АНГИ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ОГНОО : 2018/10/30 УНШСАН: 634

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР, БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД “СМАРТ АНГИ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

 

БНСУ-ын Кёнги аймгийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд Монголд Солонгос хэлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Смарт анги” төсөл ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай үргэлжилж байна.

Сүүлийн смарт  танхимын нээлтийг 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нийслэлийн СБД-ийн 1 дүгээр сургууль, 45 дугаар сургууль, ЧД-ийн 39 дүгээр сургуулиас тус тус нэг танхимыг сонгон авч “Смарт анги” болгон бүрэн тохижуулж, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн  өглөө.

Тав дахь жилдээ үргэлжилж буй уг төсөл одоогоор нийслэлд 24 сургууль, 2 их сургууль дээр амжилттай хэрэгжиж байна.

Танхимын нээлтэд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга,  Кёнги мужын Эв нэгдэл хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ра Ху Игь, Монгол дахь БНСУ-ын элчин сайдын яамны зөвлөх Шин Сан Гюнь, сургуулийн удирдлагууд оролцлоо.

Төсөл хэрэгжиж эхэлснээр ерөнхий боловсролын бага, дунд, ахлах сургуулийн  сурагчид смарт сургалтын орчинд  орчин үеийн тоног төхөөрөмж  дээр өөрийгөө дайчлан ажиллаж сурч боловсрох  боломж нээгдэж  ICT контент зохион бүтээх болон ашиглах арга зүйд  суралцаж байна.

Төсөлд хамрагдсан зарим сургууль байгалийн ухаан, гадаад хэл, технологийн хичээлүүдээ смарт ангидаа оруулснаар сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд дөхөм болж байгаа бөгөөд иж бүрэн сургалтын материаллаг орчин бүрдсэн нь сурагчдад цаашид амжилттай суралцахад ихээхэн түлхэц болж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ