“Мэргэжил сонголт-Хууль эрх зүй” сургалтыг зохион байгууллаа
ОГНОО : 2018/12/31 УНШСАН: 549

“Мэргэжил сонголт-Хууль эрх зүй” сургалтыг зохион байгууллаа.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд агуулга, арга зүйн дэмжлэг үзүүлэх, төр, төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах, ахлах ангийн сурагчдыг ажил, мэргэжлээ зөв сонгоход зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх арга зүйд суралцуулах, нийгмийн ажилтнуудын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Отгонтэнгэр Их сургуулийн хичээлийн танхимд “Мэргэжил сонголт-Хууль эрх зүй” сэдэвт сургалтыг нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын дунд зохион байгууллаа.

Сургалтыг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Отгонтэнгэр Их сургуулийн ерөнхий захирал Б. Энхзаяа нар нээж үг хэллээ.

 “Мэргэжил сонголтод жендерийн хүчин зүйл нөлөөлөх нь”, “Мэргэжил сонголтод нас, сэтгэл зүйн онцлог нөлөөлөх нь”, “Ажил мэргэжлийн орчин үеийн чиг хандлага”, “Ажил мэргэжлийг сонгох нь”, “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт”, “Бие хүний зорилго, алсын хараа”, ”Өсвөр нас, ахлах ангийн сурагчдын сэтгэл зүйн онцлог”, “Өсвөр насныхны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам”, “Эдийг засаг, санхүү удирдахуй”, “Байгаль шинжлэл, инженер технологи”, “Эрүүл мэнд, спорт, урлаг” гэсэн агуулгаар  их сургуулийн 18 эрдэмтэн, доктор, профессорууд хичээл заалаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ