НБГ-аас санаачилсан "ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ" арга хэмжээ Сүхбаатар дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
ОГНОО : 2018/12/28 УНШСАН: 503

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 42,68,135 ДУГААР ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ТУРШЛАГЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ “ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО

 

“Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн зорилтыг хангах зорилгоор “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу зохион байгуулсан болзолт уралдаанд тэргүүлсэн сургууль, цэцэрлэгүүдийн сурлагын амжилт чанар, хүүхдийн хөгжил хамгаалал, сургалтын орчин, багш сурган хүмүүжүүлэгчдийн хөгжил, хамт олны төлөвшил, удирдлагын арга барилын чиглэлээр санаачлан хийсэн ололт, амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Харилцан суралцаж-Хамтдаа хөгжье” туршлага солилцож, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг  2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 68 дугаар цэцэрлэг дээр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд  НБГ-ын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн, Сонгинохайрхан дүүргийн төлөөлөл  нийт 75 удирдах ажилтан оролцлоо.

  • “Байгууллагын менежмент” танилцуулга, сургалт / 42 дугаар цэцэрлэг /
  • Цэцэрлэгийн гадаад, дотоод орчны аюулгүй байдал /кино/ /135 дугаар цэцэрлэг /
  • Төсөлт тоглоом үзүүлэх ажил /68 дугаар цэцэрлэг /
  • Хөдөлгөөн эрүүл мэндийн хөгжүүлэх үйл ажиллагаа / 135 дугаар цэцэрлэг/
  • “Монгол өв соёл, зан заншил” үзэсгэлэн / 42,68,135 дугаар цэцэрлэгүүд /
  • Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны туршлага /42,68,135 дугаар цэцэрлэгүүд
  • Хүүхдийн хоол, шим тэжээл, аюулгүй байдлын үзэсгэлэн, амталгаа / 42,68,135 дугаар цэцэрлэгүүд /
  • Хүүхдийн урлагийн тоглолт /42,68,135 дугаар цэцэрлэгүүд /
  • Санал асуулга гэсэн чиглэлүүдээр туршлага судалж харилцлан ярилцлаа.

Энэ ажлыг зохион байгуулснаар дээрх цэцэрлэгүүдийн шинэлэг, бүтээлч ажил, туршлагыг судалж, цаашид өөрийн байгууллагын онцлогт тохируулан хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцаж-хамтдаа,хөгжих боломжийг бүрдүүлж өглөө.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ