НБГ-ААС “АМЖИЛТЫН ГАРАА-III” УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2018/12/28 УНШСАН: 470

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС САНААЧИЛСАН “АМЖИЛТЫН ГАРАА-III” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Боловсролын газраас санаачлан нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1133 дугаар захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг хангах зорилгоор АМЖИЛТЫН ГАРАА-III” уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Уралдаан Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 106 сургуулийн 12 дугаар ангийн 5177 сурагчдын дунд болсон бөгөөд сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сэтгэл зүйн бэлтгэл хангахад чиглэгдсэн юм. 

Боловсролын үнэлгээний төв, тестийн материалыг 10 судлагдахуун тус бүрээр боловсруулах, машинаар уншуулах, дүн шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэн хамтран ажиллаж байна.

Уралдааныг нийслэлийн боловсролын газраас гаргасан зөвлөмжийн дагуу  зохион байгуулж, нийслэлийн Боловсролын газар болон дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллав.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ