НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ТУРШЛАГЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ “ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
ОГНОО : 2018/12/26 УНШСАН: 811

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ТУРШЛАГЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ “ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

 

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн зорилтыг хангах зорилгоор “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу зохион байгуулсан болзолт уралдаанд тэргүүлсэн сургууль, цэцэрлэгүүдийн сурлагын амжилт чанар, хүүхдийн хөгжил хамгаалал, сургалтын орчин, багш сурган хүмүүжүүлэгчдийн хөгжил, хамт олны төлөвшил, удирдлагын арга барилын чиглэлээр санаачилан хийсэн ололт, амжилтыг түгээн дэлгэрүүлэх зориолгоор “Харилцан суралцаж, Хамтдаа хөгжье” туршлага солилцож, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 31-ний хооронд зохион байгуулна.

2018-2019 оны хичээлийн жилд индексийн үнэлгээгээр шалгарсан шилдэг 15 сургууль, 17 цэцэрлэг тус арга хэмжээг тухайн дүүрэг дээрээ батлагдсан хуваарийн дагуу хамтран зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээг дүүрэг бүр дээр 1 сургууль, 1 цэцэрлэгийг сонгон зохион байгуулах бөгөөд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудын төлөөлөл 872 хүн оролцох юм.

Туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх энэхүү ажил нь төрөөс боловсролын талаар авч хэрэгжүүлж буй бодлогын баримт бичигт тусгагдсан боловсролын салбарын зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамгийн үр дүнтэй, шинэлэг, бүтээлч ажлыг санаачлан хийж хэрэгжүүлэх, бусдадаа тайлагнах, сургууль, цэцэрлэгүүдийн улс нийслэлд түгээн дэлгэрүүлэх онцлох ажлуудтай танилцаж цаашид өөрийн байгууллагын онцлогт тохируулан нэвтрүүлэх боломж бүрдэж байна.

Тус арга хэмжээ 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн түгээн дэлгэрүүлэх, үзүүлэх ажлаар эхэллээ.

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Боловсролын газрын Орлогч дарга Ц.Отгончимэг, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, Хан-Уул дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын удирдах ажилтан 22  эрхлэгч, 28 арга зүйч болон дүүргийн Боловсролын хэлтсийн удирдлагууд оролцлоо.

БЗД-ийн 64 дүгээр цэцэрлэг “ХАМТДАА СУРАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” үзүүлэх ажлаараа:

- Байгууллагын менежмент

- Багшийн арга зүй-хөгжүүлэх үйл ажиллагаа

- Сургалтын гадаад дотоод орчны хөгжил баримтат кино

- Үзэсгэлэн

- Хүүхдийн хөгжил-эрүүл мэнд, хоол хүнс

- Гадаад дотоод хамтын ажиллагаа зэрэг 6 чиглэлээр туршлагаа танилцууллаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ