Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа
ОГНОО : 2018/12/25 УНШСАН: 399

Нийслэлийн Боловсролын газраас санаачилан төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

 

Хүүхдийн эрх хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр, Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөрийн зорилтын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хөгжлийн хөтөлбөр төлөвлөлтийг сайжруулах, сургууль хөгжлийн бодлогод хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын бодлогыг тусган хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх, “Хүүхдийн эрх, хөгжил хамгаалал” аяны хүрээнд зохион байгуулсан уралдаанд тэргүүн байрт шалгарсан боловсролын сургалтын байгууллагуудын туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Боловсролын газраас санаачилан ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтнуудын дунд “Сургуулийн хөгжлийн хөтөлбөрийг хүүхдийн эрх, хөгжил хамгааллын бодлогод нийцүүлэн боловсронгуй болгох нь” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга С.Ганчимэг, сургагч багшаар МЭИ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайхан, ХЭҮК-ийн ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Санжаабадам, БҮТ-ийн Үнэлгээ хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсүх, БХ-ийн Сургалтын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч  А.Энхтогтох, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан зэрэг 210 хүн оролцлоо.

Сургалтыг Хүний Эрхийн Үндэсний Комисс, БСШУСЯ, Монголын Эмнести Интернэшнл, дүүргүүдийн Боловсролын хэлтсүүд хамтран зохион байгууллаа. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ