Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл Москва, Хиагт хотын Боловсролын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
ОГНОО : 2018/12/24 УНШСАН: 532

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл

Москва, Хиагт хотын Боловсролын хүрээлэнгийн

төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа

 

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл Москва, Хиагт хотын Боловсролын хүрээлэнгийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар орос хэлний сургалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хүрээн дэх хамтын ажиллаагааг хөгжүүлэх тухай санал солилцлоо.

Уулзалтад нийслэлийн Болосвролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, мэргэжилтэн Т.Сараннэмэх, Оросын  элчин сайдын Яамны  1-р нарийн бичиг,  Россотрудничесво  агентлагын  Монгол улс дахь төлөөлөгч Будаева Татьяна Чагдуровна, Буриадын Ардын хурлын төлөөлөгч Цыремпилов Валерий Жамсуевич, Москва хотын Боловсролын Институтын орлогч захирал Шадрина Наталья Максимовна, Старт-про  төслийн Бүтээлч төвийн захирал, Москва хотын Багшийн их сургуулийн насан туршийн боловсролын институтын захирал Восторгова Елена Вадимовна, Хиагт хотын Боловсролын газрын дарга Буянтуев Владимир Гончикович, Хиагт хотын 4-р сургуулийн захирал Самбаева Галина Николаевна нар оролцлоо. 

Хамтын ажиллагааны хүрээнд “Гадаад хэл болох орос хэлийг судлах салбар дахь сурган хүмүүжүүлэх санаачилга” Олон улсын наадмын арга хэмжээ 2018 оны 12 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухааны соёлын төвд амжилттай зохион байгууллаа.

Тус наадмын үеэр дараах үйл ажиллагаанууд явагдлаа. Үүнд:

  • Монголд оршин суугаа орос иргэдийн дунд “Орчин үеийн орос хэлийг хөгжүүлэх, сурган хүмүүжүүлэх санаачилга, идэвхтэй үйл явдал” семинар, уулзалт;
  • ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний салбартай монгол сургуулиудын орос багш нарын дунд “Шилдэг орос хэлний багш” уралдаан;
  • ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний салбартай монгол сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад;
  • “Гадаад хэл болох орос хэлийг судлах салбар дахь сурган хүмүүжүүлэх санаачилга” олон улсын үзэсгэлэн худалдаа

Мөн ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний салбартай монгол сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд явуулсан орос хэлний олимпиадад түрүүлсэн шилдэг сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд оросын их дээд сургуульд 100%-ын тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгээр шагнагдсан бол шилдэг багш нарт үнэ төлбөргүй мэргэжил дээшлүүлэх гэрчилгээг гардуулсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ