НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТҮК-ИЙН ХАМТ ОЛОНД УТААНЫ ЭСРЭГ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ МАСК БЭЛЭГЛЭЛЭЭ
ОГНОО : 2018/12/24 УНШСАН: 516


НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТҮК-ИЙН ХАМТ ОЛОНД УТААНЫ ЭСРЭГ БҮТЭН ЖИЛИЙН 
ХЭРЭГЛЭЭНИЙ МАСК БЭЛЭГЛЭЛЭЭ

 

Агаарын бохирдолтой энэ үед шинэ оны босгон дээр нийслэлийн Боловсролын газрын хамт олон өөрсдийн санаачлагаар нэгдэн утаа ихтэй нөхцөлд гадна ажиллаж буй ТҮК-ийн ажилчдад утааны эсрэг маск бэлэглэх сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж Сүхбаатар дүүргийн Тохижилт Үйлчилгээний ажилчдад 1 жилийн хэрэглээний маск бэлэглэлээ.

Тус аяныг дэмжиж багш Д.Эрдэнэцэцэг, Б.Баярмаа нар нэгдэж оролцлоо.

Энэхүү утааны эсрэг маск нь PM 2.5 шүүлтүүртэй, 1 шүүлтүүрийг 5-7 хоног хэрэглэх боломжтой бөгөөд 1 уутандаа 20 ширхэг шүүлтүүр дагалдаж байгаа болно.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлсэн үгэндээ: “Шинэ оны босгон дээр сайн үйлсийн аяныг өрнүүлж байгаа хамт олондоо талархал илэрхийлээд бусад албан байгууллагууд энэ сайн үйлсийн аяныг үргэлжүүлэхийг уриалж байна” гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ