НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БОЛОН АХЛАХ СУРГУУЛИЙН XII ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “АМЖИЛТЫН ГАРАА-III” УРАЛДААН БОЛНО.
ОГНОО : 2018/12/24 УНШСАН: 1805

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БОЛОН АХЛАХ СУРГУУЛИЙН XII  ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД АМЖИЛТЫН ГАРАА-III” УРАЛДААН БОЛНО. 

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1133 дугаар захирамжаар суралцагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сэтгэл зүйн бэлтгэл хангах зорилготойгоор Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 5177 суралцагч Математик, Монгол хэл бичиг, Уран зохиол, Нийгэм судлал, Түүх, Газарзүй, Хими, Биологи, Физик, Англи хэл, Орос хэлний хичээлийн шалгалтад  хамрагдана.

Энэхүү уралдааныг зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангаж, 2018 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгуулна.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ