НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2018/12/21 УНШСАН: 764

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

БНСУ-ын KOICA олон улсын байгууллага, “WITH” төрийн бус байгууллагын санхүүжилтээр нийслэлийн Боловсролын газар болон ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль хамтран 2018-2020 онд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах” төслийн хүрээнд удирдах ажилтнуудад зориулан зохион байгуулж буй хоёр дахь удаагийн сургалтыг  2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ШУТИС дээр зохион байгууллаа.

Сургалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Захирагчийн ажлын алба, нийслэлийн 8 дүүргийн Боловсролын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, “Асгат”, “Багачууд хүнс”, “Хүнс хангамж төв”, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын удирдлага болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Тус сургалтад БНСУ-ын Юнин хотын хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвийн дарга, Мёнжи их сургуулийн хүнс, шим судлалын тэнхимийн эрхлэгч доктор, профессор Паг Херён (Park Hae Ryun) “Бага насны хүүхдийн шим тэжээлийн хэрэгцээ”, “Сургуулийн өмнөх боловсролоор дамжуулан шим тэжээлийн боловсрол олгох арга зам” сэдвээр лекц уншиж, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулах чиглэлээр зохион байгуулж буй сургалт, сонин сэтгүүл, цахим хуудасны талаар мэдээлэл өгч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулав.

Сургалтын 2 дахь хэсэгт төслийн хүрээнд эрүүл ахуйн шаардлага хангасан, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний жишиг болгон тохижуулсан Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгийн гал тогооны тохижилт, үйлчилгээний нөхцөл байдлыг оролцогчдод газар дээр нь очиж танилцууллаа.. Цаашид тус сургалтыг жилд 2 удаа зохион байгуулж байхаар төлөвлөсөн болно.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ