ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 18 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО
ОГНОО : 2018/12/20 УНШСАН: 304

ЧИНГЭЛТЭЙ  ДҮҮРГИЙН 18 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН

ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО 

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 18 дугаар цэцэрлэгийн  хичээлийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Тус цэцэрлэгийн барилга нь 2013 онд мэргэжлийн хяналтын дүгнэлтээр буулгаж 2017 онд дахин шинээр 240 хүүхдийн хүчин чадалтайгаар баригдаж ийнхүү шинэ хичээлийн байрны үйл ажиллагаа жигдэрч тойргийнхоо хүүхдүүдээ бүрэн хамрууллаа.

240 хүүхдийн хүчин чадалтай  бүхий тус сургуулийн  байрны бүтээн босголтыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 тэрбум төгрөгийн өртөгөөр “Жи Жи Ай” ХХК-ий хамт олон хийж гүйцэтгэсэн байна.

Цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд  нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн орлогч дарга Ж.Лхагвасүрэн, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, 4 дүгээр хорооны Засаг дарга С.Отгонсүрэн болон холбогдох албаны хүмүүс, эцэг эхчүүд, багш сурагчид оролцлоо.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ