НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Ж.ГАНТУЛГА ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТ СУРГАЛТТАЙ СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
ОГНОО : 2018/11/27 УНШСАН: 412

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Ж.ГАНТУЛГА ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТ СУРГАЛТТАЙ СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

 

            “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.5 дахь заалтыг хэрэгжүүлж олон улсын хөтөлбөрт сургуулийн тоог нэмэгдүүлнэ” гэж заасан. Уг зорилтын хүрээнд  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн  2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор СХД-ийн 25 дугаар хороонд Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулахаар шийдвэрлэсэн. Одоогоор тус хороонд  640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн бүтээн байгуулалт явагдаж байгаа бөгөөд сургуульд багшлах боловсон хүчнийг бэлтгэх, дадлагажуулах зорилгоор сонгогдсон багш нартай уулзах уулзалтыг нийслэлийн Боловсролын газраас зохион байгууллаа.

Уулзалтад НБГ-ын дарга Ж.Гантулга, орлогч дарга Ц.Отгончимэг, БЗХ-ийн дарга Ц.Жаргалантуул, мэргэжилтэн Т.Сараннэмэх, Б.Мөнхзаяа, Шинэ эрин сургуулийн захирал Амартүвшин болон  сургуульд багшаар ажиллах багш нар оролцлоо.  Уулзалтыг нээж НБГ-ын дарга Ж.Гантулга багш нарт олон сургалтын хөтөлбөрт сургууль байгуулах,  багш бэлтгэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн уулзалтын үеэр дараах мэдээллүүдийг багш нарт өглөө.

  • Олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулийг байгуулах бэлтгэл ажлын тухай
  • Олон улсын хөтөлбөрийн сургалттай ЕБС-ийг нэмэгдүүлэх зорилго, зорилт, бэлтгэл зохион байгуулалтын ажлуудын тухай (БЗХ-ийн дарга Ц.Жаргалантуул)
  • Кембрижийн олон улсын боловсролын тухай-Шинэ эхлэл сургууль (сургалтын менежер Н.Оюунгэрэл)
  • Багшийн хөгжлийн тухай-Монгол тэмүүлэл сургууль (сургалтын менежер Н.Нарантуяа)
  • Үнэлгээний тухай-Шинэ эрин сургууль (сургалтын менежер Б.Батаа) 

Уулзалтын төгсгөлд НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг багш нарын  санал бодлыг сонсож, сонирхсон асуултад хариулж харилцан ярилцав.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ