Нийслэлийн Боловсролын газраас санаачилсан “Нийслэлийн багш-бидний бахархал” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
ОГНОО : 2018/11/02 УНШСАН: 658

Нийслэлийн Боловсролын газраас санаачилсан

“Нийслэлийн багш-бидний бахархал” ёслол

хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

 

Өнөөдөр нийслэлд анхны жилдээ ажиллаж буй багш нарын дунд “Нийслэлийн багш-Бидний бахархал” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрийн хүрээнд боловсролын  чанар, хүртээмж, сургалтын орчныг сайжруулах, боловсролын байгууллагуудын өрсөлдөх чадвар, бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих замаар чадварлаг боловсон хүчнээр хангах зэрэг зорилтуудыг тусган ажиллаж байгаа билээ.

Үүний нэг нь боловсролын хөгжлийн түүчээг манлайлагч болсон багшийн нэр төрийг эрхэмлэн дээдлэх, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээрээ бахархах үйлсийг дэмжих, багшийн нэр хүндийг өргөх зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас санаачилан 2016 оноос эхлэн 3 дахь жилдээ “Нийслэлийн багш-Бидний бахархал” ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээ 2016 онд нийслэлийн ахмад багш нарын дунд болсон бол 2017, 2018 оны ёслол хүндэтгэлийн ажиллагаанд анхны жилдээ ажиллаж байгаа залуу багш нар оролцож байгаагаараа онцлог юм.

Үйл ажиллагаанд нийслэлийн сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд анхны жилдээ ажиллаж буй 750 багш оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсролын салбар хариуцсан мэргэжилтэн Б.Ганболд, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ