“Ахлах ангийн сурагч солилцоо” хөтөлбөрт нийслэлийн ЕБ-ын сургуулиудын сурагчид хамрагдлаа
ОГНОО : 2018/11/02 УНШСАН: 656

“Ахлах ангийн сурагч солилцоо” хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид хамрагдлаа

 

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг солилцох тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Япон Улсын Шизуока муж хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хоёр орны боловсролын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагааг дэмжин, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Ахлах ангийн сурагч солилцоо” хөтөлбөр 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд Япон улсын Шизуока  мужид зохион байгуулагдлаа.

“Ахлах ангийн сурагч солилцоо” хөтөлбөрт Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Ц.Цасцэцэг, ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн багш Б.Баярмөнх, нийслэлийн ерөнхий боловсролын 1, 20, 23, 33, 84, 96, “Гетё”, “Шинэ Монгол”, “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн 15 сурагчийн  хамт оролцов.

Япон орны түүх соёл, зан заншил, ахлах сургуулийн үйл ажиллагаатай танилцаж сурагчид бие биенээсээ харилцан суралцаж танин мэдсэн зүйлээ орчинд нь бодитоор үзэж судалсан нь ихээхэн үр дүнтэй боллоо гэж хөтөлбөрт оролцсон багш, сурагчид нар сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.         

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хоёр орны сурагчид, багш нарын хоорондын харилцаа улам батжих боломж олгогдсон бүтээлч үйл ажиллагаа боллоо.  

 

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ