НЗДТГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР, ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ ХАМТРАН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ДУЛААЛГЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
ОГНОО : 2018/10/26 УНШСАН: 321

НЗДТГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР, ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ ХАМТРАН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ДУЛААЛГЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхтөслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 2018-2021 оны хооронд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 20 сургууль, цэцэрлэгийн барилгад дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг гүйцэтгэнэ.

2018 онд Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 90,127 дугаар цэцэрлэгийн барилгын дулаалгын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусаж байна.

Төслийн нээлт БЗД-ийн 53 дугаар сургууль дээр өнөөдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Сүхбаатар, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал Ерөнхий консул хатагтай Габриела Спирли, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эрчим хүчний үр ашиг" төслийн захирал Дэвид Ханкок, Баянзүрх дүүргийн бүх төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын төлөөллүүд оролцлоо.

Төслийн үйл ажиллагаа 2019 онд Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль, 62,63 дугаар цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 74 дугаар сургууль, 91,158 дугаар цэцэрлэгт үргэлжлэн хэрэгжих бөгөөд зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү төслийн үндсэн зорилго нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж, тав тухтай орчинд сурч хүмүүжих нөхцлийг бүрдүүлэх, агаарын бохирдол, дулааны алдагдлыг бууруулж, барилгын насжилтийг уртасгах, төсвийн үргүй зардлыг бууруулахад оршиж байгаа юм. Дулаан техникийн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлснээр сургууль, цэцэрлэгийн барилгын насжилтийг 30 жилээр уртасгаж байгаа нь онцгой ач холбогдолтой юм.

Өмнөх Ховд, Завхан аймгуудад хэрэгжсэн төслийн үр дүнд нүүрсний хэрэглээ буурч, түлш халаалтын зардлыг 40 хувь бууруулж, хүүхдийн өвчлөлийн түвшинг 30 хувиар бууруулж байсан үр дүн гарч байсан.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ